НИЙГЭМ

Я.Содбаатар: 553 метр.кв газарт натрийн цианид алдсан асуудал дээр ажлын хэсэг гаргасан

Засгийн газрын мэдээлэл үргэлжилж байна.

Энэ үеэр сэтгүүлчид Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг”-ийн уурхайгаас аюулт химийн нэгдэл, натрийн цианид алдагдсан асуудал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж буйг тодрууллаа.

Үүгээр Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “553 метр.кв талбайд натрийн цианидын ядуу уусмал асгарсан байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагын хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Сөрөг нөлөөллийн дүгнэлт нь хараахан гараагүй байна. Эхний байдлаар ан амьтан осолдсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэдэг тайлбарыг өглөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлын хэсэг "хахуулиа" аваад л Эерэг дүгнэлт гаргана, Та нар үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Ийм л юм болдог ш дээ. Ажлын хэсэгтэй хэсэггүй бүхний нүд чихэн дээр дэндүү бусармаг үйлдэл гарчихаад байна. Мал амьтан хордсон үгүйг одоо ярих цаг биш. Уг уурхайн үйл ажиллагааг Төрөөс албан ёсоор ЗОГСООЖ, лицензийг нь ЦУЦАЛ. Олон жил "дураар нь дургиуллаа". Үгүй бол Ард түмэн тэмцэнэ. Бид ийм сайхан баялгаа өөрсдөө олборлож, цар тахалтай стрессгүй "бэл бэнчинтэй" тэмцье л дээ. Баялгаа тэгш хувааж хүн бүрт хүрэлцэхээр Вакцин үтэр түргэн захиалж авъя л даа. Нутгийн иргэдийн шийдвэрийг Ойлгоогүй юу, Шадар аа???? Тэд амиа өгөхөөс ч буцахааргүй байна лээ. Аргагүй ш дээ. Нутгийн иргэд газар нутагтаа ЭЗЭН байж ЯАГААД болохгүй гэж???

Холбоотой мэдээ

Back to top button