Нийгмийн

"Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас "Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэрэгт холбогдуулан Л.Пүрэвбаатарт яллах дүгнэлт үйлджээ.

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button