НИЙГЭМ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ажилтан, албан хаагчдадаа дэмжлэг үзүүллээ

Цар тахлаас болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I дүгээр бааз түр зогсолт хийж ажилчдын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн. Тиймээс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагаас санаачлага гарган, Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилчдын дунд судалгаа явуулж өрх толгойлсон, олон хүүхэдтэй, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 110 ажилтан албан хаагчид тэдний гэр бүлд хүнсний тусламж, коронавирус нэг жолоочоос илэрснээс шалтгаалан тусгаарлагдсан 48 ажилтан албан хаагчдад дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг олголоо.

Зорчигч тээврийг нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр “Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж цаашид цалин урамшууллыг нэмэгдүүлэх нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button