НИЙГЭМ

Халдвартай иргэнийг эмнэлгээс гарсны МАРГААШ нь тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад:

"Хоёр иргэн "насанд хүрэгчдийн эмчилгээний төв"- буюу Б корпустд эмчлүүлж байсан. Эхний иргэн арванхоёрдугаар сарын 11-нд хэвтсэн. Улмаар халууныг нь үзээд дахин шинжилгээ авч халдвар баталгаажсан. Энэ хугацаанд эмнэлгээс гараагүй. Дараагийн иргэн арванхоёрдугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтээд 15-нд эмнэлгээс гарсан. Тухай өвчтөнийг шуурхай олж тусгаарласан. Тиймээс эрсдэл бага. Эмнэлгээс гарсан өвчтөний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button