НИЙГЭМ

ТАНИЛЦ: НМХГ-ын шалгалтаар шинжилгээний сорьцын НЭР ХАЯГ СОЛИГДСОН тэргүүтэй 14 дутагдал илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд коронавирусийн шинжилгээ авч буй 20 цэгт хяналт, шалгалт хийжээ. Ингэхэд 15 төрлийн дутагдал илэрсэн тул ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай албан бичиг явуулжээ.

Үүнд:

  1. Шинжилгээний цэгт ажиллаж буй эмч нар сорьц авах сургалтад хамрагдаагүй
  2. Зарим цэгт эмч нар сорьцыг буруу авах, жишээлбэл сорьцын бамбарыг цус болгож
  3. Эмч, мэргэжилтэн бүрд өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, баталгаажуулаагүй
  4. Сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүйн улмаас холилдох, нэр хаяг нь солигдох, хэвтээ байрлалд зөөвөрлөгдөх
  5. Шинжилгээ цагаасаа хоцорч эхлэх, бүртгэлийн программын хурд удаан байсан тул дараалал, хүний бөөгнөрөл үүсэх
  6. Хамгаалах хувцас хүрэлцээгүйн улмаас эмч нар өдрийн турш нэг хувцастай ажиллах
  7. Нэг удаагийн зориулалттай нүүрний хаалтыг ариутгаж, пааран дээр тавьж хатаан, давтан хэрэглэх
  8. Халдвартай хог хаягдлыг нөөцгүйн улмаас энгийн хог хаягдлын хар уутанд хийж хаях
  9. Ариун цэврийн өрөөнд халдвартай хог хаягдалтай хар уутыг түр хадгалсан
  10. Урсгал зохион байгуулалт буруу, өрөө тасалгааг бэлтгээгүй
  11. Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй
  12. Иргэдийн халууныг үзээгүй, гарыг халдваргүйжүүлээгүй
  13. Мэргэжлийн бус хүнийг улаан бүсэд ажиллуулсан
  14. Хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөх зааварчилгаа, том толь зэргийг байршуулаагүй
  15. Сорьц хадгалж байгаа хэм тодорхойгүй, термометр байрлуулаагүй зэрэг багтжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button