НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Цагдаа, дотоодын цэрэгт халдвар тархсан гэдэг ХУДАЛ

Өнөөдөр /2020.12.23/ Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр нийт 57 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай мэдээлсэн. Тэдгээр тохиолдлын 55 нь БЗД-ийн эмнэлгээс голомттой бөгөөд тэдгээрийн дотор тус дүүргийн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид багтсан. Түүнчлэн тус дүүргийн товчоо орчмын хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулж байгаа гэх мэдээллийг хэвлэлд мэдээлжээ. Уг асуудлаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд:

"БЗД-ийн амьдардаг иргэдийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулж байгаа. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч коронавирус туссан, тусгаарласан гэдэг ташаа мэдээлэл. Одоогоор нэг ч алба хаагч тусгаарлагдаагүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг БЗД-ийн ЗЦХ-ээс мэдэгдсэн” гэв.

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

"Хэвлэлээр цацагдсан мэдээлэл худлаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button