НИЙГЭМ
Дулааны шугамаас нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Өнгөрөгч шөнө /2020.12.25/-ийн 02.55 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны зүүн талын дулаан дамжуулах шугамын худгаас хүний цогцос олжээ.
Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км замыг туулан 03:10 цагт очиж, нэр, нас хаяг, тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.
Өдгөө хэргийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.