НИЙГЭМ

Зам тээврийн ослоор 9 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

2020.12.21-24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3
  • Мөргөлдөх хэлбэрээр-6
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1  тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.24-ны шөнийн 00:45 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр  шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М-ын амь нас хохирсон  хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 103 зөрчил ирлүүлсний 61 нийслэлд, 42 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 14 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button