НИЙГЭМ

Лондон дахь Мьянмарын элчин сайдыг байрнаас нь хөөжээ

Их Британийн нийслэл Лондон хот дахь Мьянмарын элчин сайдыг байрнаас нь хөөжээ. Тодруулбал тус яамны ажилтнууд элчин сайдынхаа эрх мэдлийг булааж, байраа дотроос нь түгжжээ. Тэрбээр:

“Би өөрийн байрнаасаа хөөгдлөө. Байрыг маань эзэлж, төрийн эргэлт хийж байгааг та бүхэн харж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-ний шөнө цэргийнхэн төрийн эрхийг булааж, улмаар түүнээс хойш цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдээс 550 гаруй иргэд амиа алдаад буй юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button