НИЙГЭМ

Хувийн машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын хүн суулгасан байвал машинаас буулгана

Өнөөдрөөс ТЦА-наас замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хрээгслүүдийг нэг бүрчлэн шалгах аж. Энэ талаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар хэлэхдээ “Хувийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд өглөө ажилдаа очих, орой гэр рүүгээ харих маршрутаар л явна. Өөр зорилгоор хөдөлгөөнд оролцохгүй. Гэтэл өдөр цайны цагаараа гадуур явж байна. Ажил амжуулахаар явж байна гэдэг. Үүнийг зөвшөөрөхгүй. Иймд өнөөдрөөс цагдаа нар тээврийн хэрэгслүүдийг зогсоон шалгана. Энэ шийдвэрийг албан бичиг болгон албажуулсан.                               

Хувийн авто машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын ажилтныг суулгасан байвал машинаас буулгана. Эс зөвшөөрвөл Зөрчлийн хуулийн дагуу  шийтгэл ногдуулна. Хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудыг регистрийн дугаараар болон нийгмийн даатгалын систем дэх мэдээлэлтэй нь тулгаж шалгана. ААН-ийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлж хөдөлгөөнд оролцсон тохиолдол гарсан учир нарийвчлан шалгана” гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Xaldvariig xotiin darga sanaatai tarasj baigaa yum avtobusand xumuus chixelduuleed ternees yavax eostoi xun ni mashinaaraa gantsaaraa yavaad xureed irexed yu ni boloxgui gej

Үнэн
Үнэн

Манай хуулийн байгууллагууд дарангуйллын нийгмээсээ салаагүй байна. Байнга л албадах, торгох, дарамтлах арга хэмжээ авна. Гэтэл энэ халдвар чинь машинаараа явсан хүмүүсээс биш дарга нар нь ажлаа хийж чадахгүй, вакцинаа олж ирээгүй, эмнэлгийн халдвараа хамгаалж чадаагүй, хөл хориогоо ашиглаж халдварын голомтоо тусгаарлаж чадах толгой дутсанаас болж байгаа юм шүү дээ.

иргэн
иргэн

тэнэг тэнэг гэхээр бүр хөөрөөд бүр ядчих юмаа

Зочин
Зочин

Дайны хажуугаар дажин гэж . УОК, НОК -ын эрх мэдэлтэнүүдтэй барьцаанд хурган дарга нар тус тусдаа шийдвэр гаргачих юм байна л даа. Дарамт шахалт үзүүлсэн иргэдээ айлган сүрдүүлсэн мөнгө саах гэсэн арга байна арай ч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button