Нийгмийн
Шатахуун ачиж явсан машин унаж, гурван тонн дизель түлш асгарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унаж гурван тонн дизель түлж асгарчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унасан байжээ. Улмаар асгарсан гурван тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж, шороогоор булжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.