Нийгмийн

Чартер нислэгээр Монголд ирэхдээ дүүгийнхээ бичиг баримтыг ашигласан иргэнд ял оноожээ

Дэлхий дахинд коронавирус тархаж, улс орнууд хилээ хааснаас хойш манай улс гадаад буй иргэдээ чартер нислэгээр татан авсаар байна.

Тэгвэл эл байдлыг ашиглаж хуурамч бичиг баримтаар Монгол Улсын хил нэвтэрсэн тохиолдол гарчээ. Тодруулбал Монгол Улсын иргэн А 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай чиг үүргийн онгоцоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Тэрбээр Монгол Улсад буцах зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт “гадаад паспортаа гээсэн” гэсэн үндэслэлээр хандан Монгол Улсад буцах үнэмлэх олгох тухай хүсэлтээ гаргахдаа өөрийн төрсөн дүүгийнхээ иргэний үнэмлэхийг ашиглаж, буцах үнэмлэхэд өөрийн зургаа нааж, хуурамч буцах үнэмлэхийг гаргуулсан авчээ.

Улмаар Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч буцах үнэмлэхийг ашиглан хуурамч баримт бичгээр хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Учир явдлыг тодруулбал иргэн А нь 2012 онд Турк Улсад сурдаг  охиндоо хань болох санаатай 2012 онд Турк Улс руу явсан. Тэнд очоод оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад баригдаад Монгол руу 2012 оны тавдугаар сард хар тамга даруулаад буцжээ.

Улмаар охиноо үлдээчихсэн байсан учраас ямар нэгэн аргаар дахин явъя гэж бодоод, өөрийн төрсөн дүүгийн иргэний үнэмлэхийг нууцаар авч, Улсын бүртгэл дээр очоод дүү болон өөрийн нэр дээр гадаад паспорт захиалж авсан байна.

Улмаар Монголоос 2012 оны наймдугаар сарын 23-ны өдөр яваад Турк Улсын хилээр орохдоо дүүгийнхээ паспортоор нэвтэрсэн байх юм. Улмаар 2020 оны  есдүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж амьдарсч байгаад коронавирус өвчин гарсантай холбоотой нутаг буцахын тулд дахин ийн хууль бус үйлдэл хийжээ.

Тиймээс түүнийг “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button