НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн улмаас хоёр хүн нас баржээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны оршин суугч М-ын таван ханатай гэр шатаж иргэн М галд өртөж нас барж, таван иргэн түлэгдэж нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхоны хойд талд 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатсан дуудлагаар ГТУА 10 дугаар анги ажиллаж унтраалаа. Уг гал түймэрт нэр, нас тодорхойгүй эрэгтэй иргэн өртөж нас барсан байна.

Өнөө өглөө үүрээр тус дүүргийн 19-р хороо Хандгайтын богинод гарсан гал түймрийн дуудлагаар тус дүүргийн ГТУА 74, 34 ангиуд ажиллаж байна. Ахуйн гал түймэрт хүний амь нас өртөх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 23:04

Мэдээнд зүрх дараад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Бурхан өршөөг!

Холбоотой мэдээ

Back to top button