ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн хүндрэлээр 48-90 настай таван иргэн нас барлаа

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Тус яамны олон нийт хариуцсан зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэхдээ “24 цагт 1323 бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 1245, орон нутагт 80 тохиолдол нэмэгдлээ.

Мөн 24 цагт эмнэлгээс 303 хүн, гэрийн хяналтаас 123 хүн буюу 426 хүн эдгэрлээ. Ингэсгээр 13372 хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 8929 тохиолдол байна. Эмнэлэгт 3789 хүн, гэрт 5140 хүн байна.

Мөн 24 цагийн хугацаанд таван хүн нас барлаа. Тодруулбал, 90 настай эмэгтэй өчигдөр эмнэлэгт хэвтсэн ч нас барлаа. Мөн 48 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй, 61 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй хүмүүс коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Мөн 49 настай эрэгтэй коронавирусийн халдвар авсан ч, тархины гэмтлээсээ болж нас барсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button