УЛС ТӨР

Ц.Туваан 50.000 ам.долларын лобби гэрээ байгуулсан уу, зорилтот УЛС ТӨРЖИЛТ ҮҮ

Яг одоо УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр нэгэн ноцтой зүйл яригдсан нь АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэх зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ярив.

Тэрбээр “Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. Ц.Туваан гарын үсэг зурж, АНУ-ын  компанитай байгуулсан 50 мянган ам.долларын лобби гэрээ байна. Гэрээг дөрөвдүгээр сарын 12-оос зургадугаар сарын 12 хүртэл байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ Ц.Туваан гишүүн ээ” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч хүнд төлөөгүй. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй. Манайх тийм баян нам биш” гэх нь тэр.

-Х.БАТТУЛГЫН НАМЫГ “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН МАНЛАЙ” ХЭМЭЭН СУРТАЛЧИЛГАА ХИЙЛГЭХ БОЛЖЭЭ-

Хэдийгээр Ц.Туваан ийнхүү үгүйсгэсэн ч гадаадын https://www.foreignlobby.com гэх сайтад энэ талаар мэдээлжээ.

Уг сайтад гарсан нийтлэлд “Монголын Ардчилсан нам Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг “DCI Group” нэртэй лоббидогч фирмийг хөлслөн Ерөнхийлөгч Х. Баттулгын намыг “Монголын ардчиллын манлай” хэмээн сурталчилгаа хийлгэх болжээ. Ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд тус 50 мянган ам.долларын үнэтэй гэрээ нь дөрөвдүгээр сарын 12-оос хэрэгжиж эхэлсэн байна.

Тус гэрээнд “DCI Group”-ийн захирал Дуглас Гудеир болон Ардчилсан намын дэд дарга Ц.Туваан нар гарын үсэг зуржээ. “DCI Group”-ийн гүйцэтгэх захирал Кэвин Айверс болон тус фирмийн хамтран ажиллагч Райан Грилло нарыг бүртгэсэн байна.

Ерөнхийлөгч Баттулга өнгөрсөн ням гарагт (2020.04.18) Монгол Ардын намыг тараах тогтоол гаргасан бөгөөд үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг дөрвөн жилийн ганц удаагийн бүрэн эрхээр хязгаарласан заалт байдгийг эсэргүүцэн өөрийгөө дахин сонгуульд өрсөлдөх  эрхтэй хэмээсэн” гэжээ.

Эх сурвалж: Foreign Lobby

Сүүлийн үед гадны  сайтуудад Монголын улс төр, улс төрчдийн талаар зорилго бүхий мэдээллүүд гардаг болчхоод байгаа. Өнөөдрийн энэ дүр зураг ч улс төржсөн худал мэдээллийг зориудаар гадны сайтад “нийлүүлсэн” байж болох тал бий. Учир нь өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй ҮХЦ-ийн шийдвэр Х.Баттулгатай, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үүнийг ашиглаж эсрэг намаа муухай харагдуулах МАН талын төлөвлөгөөний эхлэлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тавьж, дээрх асуудлыг анхаарлын төвд оруулсан ч  байхыг ч үгүйсгэхгүй.  Хэрсүү уншигч та бүхэн өөрсдөө дүгнэх буй за.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2021 12:26

Ene zavaan yum ugaasaa butehgui ee ardchilsan namiig zadalj buulgah gesen dald sanaatai

Shalga
Shalga
4 сар 22, 2021 12:37

Tuvaaniig shalgaachee yun nuguu 60n terbum tsaashaa shalgadag gazar ni shalgaa

Зочин
Зочин
4 сар 22, 2021 12:43

Ардчилсан нам угаасаа эх орноо худ�##�дахаар байгуулагдсан хулгайчуудын нам юмдаа

БАТ инженер
БАТ инженер
4 сар 22, 2021 12:48

Коммунистууд мчмхгүй ярих, хийх болжээ.

Зочин
Зочин
4 сар 22, 2021 12:50

Энэ б�##�иар цайндаа гарцан юмнуудад арга хэмжээ аваач ээ

Хөө
Хөө
4 сар 22, 2021 12:54

Туваан �##�баар ан ыг дотроос нь сүйтгэж байна намаас хөөх хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 22, 2021 12:59

Нэг бол эрдэнэ энэ хоёрыг �##�ь �##�ьнийг нь намаас хөө

Ёс зүй
Ёс зүй
4 сар 22, 2021 13:06

Бас л ил цагаан баримт байна даа. Жан Коо овогтоо.

Зочин
Зочин
4 сар 22, 2021 13:09

Энэ бол МАН-ын ээлжит гүтгэлэг ш дээ ард түмэн тэнэг биш шүү МАН-Гасуудаа. Захи�##�агч нь Мөнх-Оргил өөрөө дөө.

Зочин
Зочин
4 сар 22, 2021 13:28

7 сарын 1 ний хар өдрийн хэрэгтэн мөнхоргил олигтой хүн биш дээ.Бас л нэг луйварчин.

Зочин
Зочин
4 сар 22, 2021 14:37

Энэ мэдээ гарцаагүй үнэн. АНУ худлаа хэлэхгүй.

Ганзориг
Ганзориг
4 сар 23, 2021 07:42

АНУ-аас хараат сонгууль хийх гээд мөнгө аваад сууж байдаг Туваан та хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээс татг�##�з

Гантулга
Гантулга
4 сар 23, 2021 07:43

Х.Баттулгын �######� долоогч Туваан чи ичих хэрэгтэй. Чи АН-ын нэр хүндийг шавартай хутгаад дууслаа

jj
jj
4 сар 23, 2021 07:44

Арай хэтэрч байна. Гадаадаас мөнгө гуйж гэрээ хийгээд юугаа зарав. Х.Баттулга

Дөлгөөн
Дөлгөөн
4 сар 23, 2021 07:45

Battulga yagaad yrunkhiilugch boloh gej ingetlee ulairad baina ve ? yurduu l mungu yum bn tiimuu

Мөнхэрдэнэ
Мөнхэрдэнэ
4 сар 23, 2021 07:46

АН-ынхан, Ц.Туваан чи �######�аачээ. 50 мянган доллар тийм их мөнгө үү

Нарантуяа
Нарантуяа
4 сар 23, 2021 07:47

Гаднаа шударга ёс ариун явд�##� ярьиад цаагуураа юу ч хийхээс буцахаа байсан хүүрнүүд юмаа. Х.Баттулгын �######� долоогч нарын үнэн төрх л энэ. Илэрсэн нь энэ болохоос биш илэрээгүй нь хэдэн мянган гэрээ байгаа шүү

Болормаа
Болормаа
4 сар 23, 2021 07:47

Ерөнхийлөгч болохын төлөө АНУ-гаас хүртэл очиж 50 мянган доллар гуйгаа юу, эргүү Баттулдга �####� чинь оффшор дансандаа Монголоос их мөнгөтэй шүү

Оюунчимэг
Оюунчимэг
4 сар 23, 2021 07:48

ха ха ха. Монголын хэдэн сэтгүүлчийг худлаа мэдээ цацлаа гээд харлуулаад хаячихдаг шигээ хялбар битгий бодоо. Олон улсадл нэр хүндтэй хэвлэл дээр өөрийн бузарх булай илэрчихээд байна, Туваанаа

Солонго
Солонго
4 сар 23, 2021 07:49

Манай АНгайсан хүүрнүүд �##�наа нээрээ. Хэдэн цаасны төлөө улсаа ч зарж мэднэ

Хүслэн
Хүслэн
4 сар 23, 2021 07:50

Tuvaan iim geree hiisneeree ekh ornoosoo urvaj bn gsn ug shu ter battulgataigaa hamt z##laarai

Лхагвасүрэн
Лхагвасүрэн
4 сар 23, 2021 07:50

Х.Баттулга ҮХ-ийг зөрчиж чадаж байгаа юм чинь Сонгуулийн хуулийг зөрчих бол юу ч биш дээ

Холбоотой мэдээ

Back to top button