УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн найз Б.Энх-Амгалан “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо”-г тэргүүлж байна

Улсын бүртгэлийн дата мэдээлэлд “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо” НҮТББ нь Батцэнгэлийн Энх-Амгалан гэх иргэний нэр дээр бүртгэлтэй байна. Эл бүртгэлийг гүүгл орчин дахь мэдээлэлтэй тулгаж үзвэл, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Энх-Амгалан цэргийнхний ТББ-ыг ахалдаг нь батлагдаж буй юм.

Түүнчлэн 2019.03.14-нд үүсэн байгуулагдсан уг ТББ-ын үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөх, ажлын албаныхан идэвхтэй ажилласаар иржээ. Мөнхүү байгуулагдаад сар ч хүрээгүй байхдаа Төрийн ордонд анхны чуулганаа хийж, тэргүүнээрээ У.Хүрэлсүхийг томилсон байдаг.

Тус холбоонд 20 гаруй цэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ нэгдсэн гэдгийг албан мэдээллүүддээ онцолдог. Зүгээр л нэг ТББ байсан бол томоохон форумууд хүртэл хэдэн сарын өмнөөс захиалгаа баталгаажуулж, хурал чуулганаа хийдэг Төрийн ордны танхимыг шуудхан авчихгүй.

Тэгэхээр анхнаасаа эл ТББ-тай У.Хүрэлсүхийнхэн гүн холбоотой байсан нь тодорхой байна. Одоо ч У.Хүрэлсүхийн хамгийн итгэлт найз албан ёсоор тэргүүлж, тамга тэмдгийг нь атгадаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ангийн чинь хүн
ангийн чинь хүн
2021-04-22 16:50

сүрэлсүгийг ял асууж шоронд суулгаж шонд өлгө

Энэ 2 бүтэхгүй ээ
Энэ 2 бүтэхгүй ээ
2021-04-22 17:42

Нөгөө Амг�##�ан-Энх гэж нэрээ өөрчилдөг хүн чинь шүү дээ. Тамхины наймааны нэрийн жагса�##�танд

Зочин
Зочин
2021-04-22 18:25

Өөө хулгайч луйварчдын гар хөл болж бгаа нөхөд байшдээ. Амг�##�ан энх гахгах

Зочин
Зочин
2021-04-22 18:36

Tetgert garsan zevseggui humuus yaaval gej dee

Холбоотой мэдээ

Back to top button