Нийгмийн

ЧУУЛГАН: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжлээ

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Уг дүгнэлтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүссэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлага олгосон.

Тэгвэл үдээс хойших хуралдаан үргэлжилж, завсарлагын хугацаа  дуусч Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулах гэхэд “Дээрх завсарлагын хугацааг сунгаж, гурав хоногоор хойшуулж өгнө үү”  гэсэн хүсэлтийг УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат дахин гаргалаа.Тиймээс АН-д гурав хоног биш нэг цагийн завсарлага өглөө.

Ингэснээр 17:16 минутад чуулган дахин хуралдаж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон 56 гишүүн буюу 82.4 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төсөл батлагдлаа.

Ингэснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-22 17:40

Занданшатарын санаа түр амрав.

Зочин
Зочин
2021-04-22 18:34

Хүний эрх, эрх чөлөөг Ардчилсан нийгэм дэмжих ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button