Нийгмийн

Ерөнхийлөгчийн өмнө ҮХЦ бөхөлзөж, Дээд шүүх гэдийв

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ын тэргүүн Х.Баттулга сүүлийн өдрүүдэд улс төрийн эрх ашигтаа шатаж, “галзуурч” явна. Ойр ойрхон хоёр ч удаа МАН-ыг татан буулга гэж мэдэгдэл хийв. Улмаар татан буулгах захирамж гээчийг Дээд шүүхэд хүргүүлсэн.

Түүнчлэн өчигдөр албан ёсны цахим хаягаараа дамжуулж маргааш Дээд шүүхийн нийт шүүгчидтэй уулзана гэдгээ илэрхийлэв. Гэтэл өнөөдөр өглөө Дээд шүүхийн шүүгч нар Ерөнхийлөгчтэй уулзах боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдэх нь тэр.

Учир нь Дээд шүүхийн ажилтнаас коронавирус илэрч, ажилчид тусгаарлалтад орсон байгаа юм. Улмаар энэ сарын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа юм. Тиймээс хөл хорионы хуулиа зөрчиж, цуглаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

ҮХЦ-ийнхэн Ерөнхийлөгч, МАН-ын талынхан гэж хуваагдаад улс төрийн бүрэн нөлөөнд автсан гэдгээ харуулсан бол шүүхийн байгууллага улс төрөөс хараат бус, бие даасан байгууллага гэдгээ энэ үйлдлээрээ харуулж чадлаа.

Ерөнхийлөгч ҮХЦ-д очиж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар цэцийн гишүүдтэй уулзах үед ҮХЦ-ийн дарга нь ёсолж угтаж авсан нь улс төрийн өнцгөөс маш муухай харагдсан. Олон нийт, улс төрчид ч энэ үйлд явдлыг шүүмжилцгээж байсныг та бүхэн санаж буй.

Тэгвэл дээд шүүх тэгсэнгүй. Ерөнхийлөгчөөс айхгүй, хараат бусаар ажиллана, хууль дүрмээ мөрдөнө гэдгээ илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн хувьд Дээд шүүхийн шүүгчид ҮХЦ-ийн дарга ёсолсон шиг хүлээж аваад уулзана гэж бодсон нь дамжиггүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохоос бүхний хаан биш юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2021-04-23 12:18

УДШ-ийн зөв. Шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хууль ийм.

Zochin
Zochin
2021-04-23 12:48

Yer ni yerunhiilugch bna uu shuuh bna uu irged bna uu bugd huulia l murduj alivaa shiid gargaj bh heregtei tegj bj l
Huuli guuli bolohgui huchtei hun bur murddug bno tanil tal... gehgui

зочин
зочин
2021-04-23 12:53

зөв энэ хүн заргач бнаа өвчин үхэл ихдээд бхад өөрийгөө сонгуульд турхираад бх юмаа иргэд хамаагүй зөвхөн би гэх

Н. Пүрэвбат
Н. Пүрэвбат
2021-04-23 13:16

Eguur.mn танай сайт өөрөө нэг намын хараат юм бишүү ? Болж буй процес бүхнийг нэг т�##�аас нь харж, дүгнэж мэдээлэл нийтл�##� бичих юм. Уншигчдад үнэн бодит мэдээллээс гуйвуйож байна.

Зочин
Зочин
2021-04-23 13:20

Het uruusgul, neg talaas harj bichjee

АН ийм л хогнууд
АН ийм л хогнууд
2021-04-23 13:38

ene hun bolchooosoi. Mongol yalaagui chi yalsan. odoo ulsaa samrah chamd erh bhgui. Zugeer l buh dargiin ajiliig AH chamd ugsun said darga gishuun erunhiilugch..... Yun Nambar yun Elbegee tsaashaa gar yum bishuu. Mongol chinii bayangol bish bolij uz

Зочин
Зочин
2021-04-23 14:54

Удш бас л ман ы төлөө үйлчлэх юм байна даа ард түмэн хараад л байж байхаас ерөнхийлөгчийн энэ захирамж бол ард түмний хүсэн хүлээсэн шудрага нийгмийг бий болгох нэг намын дарангуйл�##�ыг байхгүй болгох гэсэн процедур гэж бодож байгаа энэ нам бол дарга нарт үйлчилдэг ард түмнээ жийсэн дарангуйлсан нам шүү

зочин
зочин
2021-04-23 15:14

Яг үнэнээр явья гэж байгаа бол улс төрийн бүх намыг тарааж, бүгдийг нь ижил гараанаас гаргах хэрэгтэй. Түүнээс биш зүгээр хувь хүний өшөө хорслоос үүдэн бүх ард түмний сонгуулиар ялсан, одоо төрийн эрхийг барьж байгаа намыг хууль зөрчиж,тараана гэж байхгүй шүү дээ.

Сонгуулийн дампуу хууль
Сонгуулийн дампуу хууль
2021-04-23 16:04

Удахгүй гөлөг болгоноо та нарыг

Холбоотой мэдээ

Back to top button