ЭРҮҮЛ МЭНД

Нийслэлд 16:00 цагийн байдлаар 38851 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цагийн байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 38.851 хүн хамрагдаад байна.

Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 12 цэгт вакцины нэгдүгээр тунг 1518 хүн хамрагдсан бол вакцины хоёрдугаар тунг 37.333 хүнд хийсэн байна.

Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button