УЛС ТӨР

ТОЙМ: Ерөнхийлөгч “ШАТАЖ”, “Сүүлийн хөл хорио”-г СУНГАЖ, У.Хүрэлсүхийн зам “ЗАСАГДАВ”

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРЖСӨН МЭДЭГДЭЛ БА МАН-ЫН ДӨВЧИГНӨЛ-

Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд анхаарал татах хэд хэдэн үйл явдал өрнөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга шинэ долоо хоногийн улс төрийн үйл явдлын салхийг амжилттай “хагалж”, айхтар мэдэгдэл хийсэн нь “МАН-ыг тараа”. Тэрбээр МАН-ыг тараах захирамж гаргаснаа мэдэгдэж, УДШ-д хүргүүлнэ гэснээр үйл явдлууд хөврөв.

Мэдэгдлийг сонссон МАН-ынхан огло үсрэн гарч ирцгээв. Тусгаар тогтнолын ордондоо жагсаж зогсож байгаад, ард иргэд, ул орны нэр бариад нэг их сүртэй мэдэгдэл хийв. МАН тарвал бараг улс орон мөхнө гэх нь холгүй ярьж хэлж буй нь олон нийтийн дургүйг хүргэсэн. Цар тахалд дарлуулсан ард иргэд нь ажилгүй, орлогогүй болж, эдийн засаг нь элгээрээ мөлхчихсөн, өдөр бүр нэгнийгээ хүчирхийлж, цэргүүд нь даргаа, дарга нь цэргээ алж талж байна. Мөр зэрэгцэн төрийн ордонд суугаа нэг нөхөр нь олон зуун бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шуурч байхад таг чиг, “нүд балай, чих дүлий” суусан МАН-ынхан ийн намын эрх ашиг ярихаар бөөнөөрөө гарч ирж дургүй хүргэв.

Гэтэл хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч Чингис хааны хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлах нь тэр. Цар тахлын асуудал ярих болов уу, арай оффшорын мөнгөө тараах гэж байгаа юм биш биз гэхчлэн иргэд ч янз бүрээр “горьдов”. Гэтэл бас л “МАН-ыг тараа” гэсээр гарч ирсэн нь бүр ууц, урмыг зэрэг хугалчихсан. Ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон хүн чинь тараагч, бутраагч хийгээд байх ямар олиг байх вэ. Ерөнхийлөгчийн энэ мэт үйлдлүүдийг гадаад, хөрш орнуудын удирдагчид ажиглаад байгаа гэх юм билээ. Юу боддог юм бол доо. “МАН-ыг тараа” гэх түүний акц үргэлжилсээр, өчигдөр Дээд шүүийн шүүгч нартай уулзаж, захирамжаа гардуулах гэсэн ч Дээд шүүхийн шүүгч нар түүнийг “тоосонгүй”. Үйл явц цаашид ч өрнөнө.

-ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН МООДНООС ГАРСАНГҮЙ-

Үүнтэй зэрэгцэн Шадар сайд С.Амарсайхан моодноос гараагүй долоо хоног өнгөрлөө. Энэ удаа түүний хүүгийн гадаадад сурах сургалтын төлбөрийн зээл анхаарал татав. Хэд хоног сошиалаар нүдүүлсэн С.Амарсайхан тэсвэр алдсан бололтой сошиал хаягаараа мэдэгдэл хийв. Ингэхдээ магтан матна гэдэг шиг гомдол мэдүүлэн байж хүлцэл өчиж байгаа аядав. Тэрбээр  бичсэн зүйлээ “...Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна” хэмээн төгсгөсөн байв.

Түүнчлэн хотын дарга байхдаа дүүжин гүүр бариулахаар гадаадын компани руу шилжүүлсэн 22 тэрбумын асуудал нь ч сөхөгдөв гэх мэт анхаарлаас гарсангүй. Элдэв төрлийн асуудалд холбогдсоор нэр хүнд нь унаж буй учраас Шадар сайдын албанд тэсэж үлдэхэд түүнд тун ч хэцүү болж буй бололтой.

-ОЮУТОЛГОЙН ТАТВАРЫН МАРГААНААР АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХААР БОЛОВ-

Бас нэг гол, чухал үйл явдал бол Оюу толгойн татварын асуудлаар Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргав. Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжсэн юм.

Үүний хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өгсөн юм. Үүнд “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.

-УИХ ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТИЙГ ДЭМЖИЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАМ “ЗАСАГДАВ”-

Дараагийн онцлох үйл явдал бол мөн л Ерөнхийлөгчтэй холбоотойгоор өрнөлөө. Олонхоороо хүч түрэн төрийн олон олон шийдвэр гаргаж буй МАН-ынхан энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох шийдвэрийг ҮХЦ-тэй “хамжилцаад” гаргаж чадлаа.

Тодруулбал өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дэмжлээ. Уг дүгнэлтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхиылөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зам “засагдав”. Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ыг тараа” гээд яваад байгаагийн уг учиг нь энэ юм.

-Х.БАТТУЛГЫН НЭР НӨЛӨӨГ ӨСГӨХ 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЛОББИ ГЭРЭЭНИЙ ДУУЛИАН-

Түүнчлэн О.Цогтгэрэл даргатай АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Тувааны гарын үсэгтэй, Америкийн компанитай байгуулсан 50  мянган ам.долларын лобби гэрээ олон улсын сайтад нийтлэгдсэн дуулиан өрнөв. Харин Ц.Тувааны хувьд “50 мянга бүү хэл 5 мянган ам.долларын ч гэрээ байгуулаагүй. Манайх тийм мөнгөтэй нам биш” гэж сөргүүлээд байгаа.

Энэ асуудлыг улс төрийн захиалгат, эсрэг талаас зориудаар “нийлүүлсэн” нийтлэл байж болох талаар хардаж байсан ч тийм биш бололтой. Учир нь “Foreign Lobby” сайтад нэмж гаргасан баримтуудаас харахад “DCI Group” фирм Ардчилсан намтай хамтарч ажиллаж байгаа нь тодорхой болж байна.

Ингэхдээ Х.Баттулгыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж буй энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр нөлөөг хүчитгэх чиглэлд ажиллах нь. Тус фирм Ардчилсан намтай дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын 12 хүртэл гэрээ байгуулсан гэгдэж байгаа юм. Ийнхүү улс төрийн намууд нэгнийхээ булхай, луйврыг илчилж, эхэлсэн нь үнэхээр Монгол Улсад дараагийн сонгууль дөхсөнийг илтгэж байна.

-АМ ГАРЧ БОЛДОГГҮЙ БА ХӨЛ ХОРИОГ СУНГАВ-

Хамгийн чухал шийдвэрийг мөн л өчигдөр буюу баасан гарагт Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ сарын 10-наас эхэлсэн 14 хоногийн хатуу хөл хорио дуусах тун дөхөж байлаа. Гадуур хөл хорио байгаа эсэх нь эргэлзээтэй хөл хөдөлгөөнтэй өдрүүд өнгөрөв.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ бол сүүлийн хөл хорио” хэмээн амлаж байсан. Гэвч амьдрал ам гарснаар болдоггүй аж. Нөхцөл байдал хүндэрнэ гэсэн мэргэжлийн эмч нарынхаа үгийг дагахаас аргагүйд хүрч, хөл хориогоо дахин 14 хоногоор сунгалаа.

Ингэснээр Монголчууд тавдугаар сарын 08-ны өглөө 06:00 цаг хүртэл дахин гэр гэртээ “хоригдохоор” болж байна. Энэ удаад вакцинжуулалт давхар хийгдэх учраас хатуу хөл хорио байж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Зохион байгуулалтаа хэрхэн хийж буйг эл өдрүүд харуулах биз.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-24 09:17

yaaj bsan ch Tulga yeronhiilogchoo songono...Suhbaatariinhan hun muutai.Huuk demii.

Зочин
Зочин
2021-04-24 12:09
Reply to  Зочин

НЭГ ЮМ МАРТАЖ ГАДНААС ТУСЛАМЖ ХҮСЭЭД БАЙГАА АНЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

зочин
зочин
2021-04-24 09:29

энэ долоо хоногт хөл хориотой гэхэд мөн их улстөржлөө шүү

сонгогч
сонгогч
2021-04-24 09:30

Амарсайхан огцор

Зочин
Зочин
2021-04-24 09:32

Huurksug z##l z##l. Cvg. Batboldiin gutliin alchuur. Hezee ch ugui. MANiig z##luulah Batlagiin sanal zuv. Offshorchdoos saltsgaaya.

иргэн
иргэн
2021-04-24 10:11

МАН-ыг Тараах Ерөнхийлөгчийн шийдвэрийг Дэмжиж байна, Хүрэлсүх Үхсэн ацаараа Ерөнхийлөгч болдог юм, Ард түмнээсээ Урваж, МАН-ынхаа Нэр хүндийг юу ч үгүй болгож хаячихаад, МАН Буруу хүнээ толгой дээрээ з�##�жчихажээ,

Б.Батаа
Б.Батаа
2021-04-24 10:29

Тамирчид хэт шатаж байгаад ялагдчихлаа гэж ярьдаг даа. Манай ерөнхийлөгч нээрээ хэт шатаад өөрийгөө мэдрэхээ больчихжээ.

Иргэн
Иргэн
2021-04-24 10:41

Ёрөнхиилөгчөө офшороос сар бүр сая төгрөгөө өгчих тэгвэл бүх иргэд таныг сонгоно шүү

Zochin
Zochin
2021-04-24 10:53

ZA,DA... MONGOLCHUUD NURUUGAA AVXUULSAN MORI BOLJEE. MUNCH IX XUURTSANDAA.AN MAN XOERT TEGEEDL YXEENTS ORGIOD AMIDARSAN BOLOOD YVAAD BAIX UM.NER TUR GEJ BAIXGYI BOLJDEE XUURXIIS

Hulgailsan butsaaj tol
Hulgailsan butsaaj tol
2021-04-24 11:04

Amarsaihan Bor zurheeree yvj bgaa engiin ardiin huuhduudiin mngiig hulgailhaa bolioo. Tiimel TOP huutein bol gadnii ochnoon tetgeleg bhad avchihan yaasiin Mongoliin toriig eleg barij idseer bgaad surtsan.
Ichig , iim hulgaich ajillaj bhad korona buuj haragdan daa, darga nar n hulgai hiih gej uluntsoor btal,,,,,

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-24 11:05

УДШ МАН-Г ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ ГЭ ШИЙДВЭЛ МАН НЬ УИХ,ҮХЦ,УДШ-ЭЭР ЕР-Д НЭР ДЭВШИХЭД ҮХ,ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬД БАЙХГҮЙ БОЛЗЛЫГ БУЙ БОЛГОЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭН ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАГУУЛЖ,ТӨРИЙН ЭРХИЙГ ҮХ-Н БУС АРГААР БУЛААН АВАХ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ БУЙ БОЛЛОО ГЭЖ ҮЗЭН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХРУУ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТҮЛХЛЭЭ,ЕР-Ч ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД,ЦЭРЭГ ХӨДӨЛГӨЖ,ТӨРИЙН ОРДОН,УИХ,ЗГ,ЯАМД,ҮХЦ,УДШ,TV,РАДИОГ ХАМГААЛАЛТ,ХЯНАЛТАНДАА АВЧ,ТӨР,ЗАСГИЙН ЭРХИЙГ ӨӨРТӨӨ АВЧ БУЙГ,ЭНДЭЭС ЭХЛЭН УЛС ЭХ ОРНЫГ ЗАРЛИГААР УДИРДАХ, ШИЛЖИЛТИЙН ТҮР ЗГ БАЙГУУЛАХ БОЛОХЫГ,МАН,УИХ,ЗГ,ҮХЦ,-ИЙГ ТАРААХ ЗАРЛИГ ГАРГАН ТАРААЖ БУЙГ,МАН-ЫН ТТ-ЫН ОРДОН,ӨМЧ ХӨРӨНГИЙГ ТӨРД АВЧ БУЙГ,ЕР-Н СОНГУУЛИЙГ 2021 ОНЫ СҮҮЛЧ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЖ БУЙГ ЗАРЛАНА,МӨН ОНЫ СҮҮЛЧЭЭР АИХ,УБХ ГЭХ 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ БАЙХ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ДЭМЖИГДВЭЛ ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА АИХ,ЕР-Н СОНГУУЛИЙГ МӨН ОНЫ СҮҮЛЭЭР ХАМТ ЯВУУЛНА,АИХ ҮХ-ИЙГ ШИНЭЭР БИЧИЖ БАТЛАНА,УБХ,ЗГ,ҮХЦ,УДШ-Г БАЙГУУЛНА,ТӨСӨВ БАТЛАНА,ТОДОТГОЛ ХИЙНЭ,ЕР.ПРОКУРОР,ЦЕГ,АТГ,ТТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛНО,УБХ ЗӨВХӨН ХУУЛЬ БАТЛАНА,
АИХ НЬ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ,439 ДЕПУТАТТАЙ БН ,УБХ-ЫГ ӨӨРӨӨСӨӨ 76 ГИШҮҮНТЭЙ БАЙГУУЛНА,УБХ НЬ ТӨСӨВ,ЗГ-ААР ОРОЛДОХ,ДЭЭРХИ ТОМИЛГООНУУДАД ОРОЛЦОХ ЭРХГҮЙ БН,АИХ УБХ-ЫН БАТАЛСАН ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ,НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА,АИХ НЬ УБХ-ЫН ГИШҮҮДИЙН 1/4-Г 2 ЖИЛ ТУТАМ РОТАЦИ ХИЙНЭ,АИХ-Н ДЕПУТАТУУД ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАНА,1 ДЕПУТАТ ЦАЛИН,ТУСЛАХ,БИЧИГ ХЭРЭГ,УНААНД САРД 10САЯ ₮,439 ДЕПУТАТ ЖИЛД 53 ТЭРБУМ ₮ ТӨСВӨӨС САНХҮҮЖИНЭ,АИХ ЦӨӨН ХҮНТЭЙ АЖЛЫН АЛБАТАЙ,ТЭР НЬ ТӨРИЙН ОРДОНД АЖИЛЛАНА,АИХ ЖИЛД 2 УДАА 15-20 ХОНОГ ЧУУЛНА,ИЙМ МАЯГААР МУ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН-ЫН 100 ЖИЛИЙН ДАРЛАЛ МӨЛЖЛӨГ,ЭНЭ ТӨР ЗАСАГТ БУЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН САВРААС ЭГНЭГТ АНГИЖИРЧ,ЗАСАГЛАЛЫН БУРУУ БҮТЦИЙГ ЗАЛРУУЛАН,ЭХ ОРОН,БАЯЛГИЙНХАА ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БОЛЖ,ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭЗ-ТАЙ,,ЭХ ОРОН,АРД ТҮМЭН МААНЬ АЙХ АЮУЛГҮЙ,АМГАЛАН ТАЙВАН БАЙЖ,ЭХ ОРНОО ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ЗАМД ОРУУЛЖ,ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ЖАМ ЁСНЫ ХӨГЖЛИЙН ЗАМААР ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ АЛТАН БОЛОМЖ ИРЛЭЭ ГЭЖ МУНХАГ БИ БОДОЖ СУУНА.МЭРГЭН АРД ТҮМЭН МИНЬ МЭДТҮГЭЙ.

Зочин
Зочин
2021-04-24 11:14

за хүрэлсүх л биш бол нохой ч баящйсан сонгоно. яаж ч мэдэх овлигогүй хүрэлсүх этгээдээс �######�схий

Зочин
Зочин
2021-04-24 11:19

төрийн тогтолцоонд шинэчлэл хийх цаг иржээ

Зочин
Зочин
2021-04-24 11:35

Shudarga, ard tumnee gedeg bhad l boloosh dee, hundee bgaa bolhoos ter nam ymar hamaa bnaa.
Hunii teneg uildliig NAM- tai buu holij yriad bai,

Зочин
Зочин
2021-04-24 11:46

Эрүүл байхад юу хүсэж байгаагаа хийнээ хөл хориогоо сайн сахинаа

Зочин
Зочин
2021-04-24 12:00

МАН ыг тараах гэдэг нь �##�ь нэг ААН буюу хуулийн этгээдийг татан буулгах гэдэгтэй утга үйлдэл нь яг ижилхэн юм.МАН ыг тараах нь улс орныхоо төлөө нэгэн сэтгэлээр ажиллуулах санаа нь зөв л байсан. Гэтэл д�##�д байсан хулгайч нар гэнэт гарч ирж улс орныг хохироох нураах юм шиг сүртэй мэдэгдэл гаргаж.. МАН ын авилгачидаар ОТ н гэрээг өөрчлүүлэн шиннчлүүлнэ гэдэгт!! Нэг итгээд хийлгэсэн боловч яасныг бүгд мэдэж байгаа..

зочин
зочин
2021-04-24 14:09

Баттулга одоо юундаа сандраад чичрээд байгаа юм бол. Баттулгыг нийтээрээ дэмжээд байгаа гэдэг нь арай юу юм бэ Төрөөс хулгай хийсэн, Гэмт хэрэгт ш�##�гуулагчид Эрдэнэт 49%-ийнхөн, Хууль бус лицензтэй болон газартай хүмүүс, Эрлийзүүд, Хөлсний жагсагчид болон троллууд МОХ-ынхон гээд тав зургаан мянган хүн байнаа байна

Зочин
Зочин
2021-04-24 14:32

Хүрэлсүхийг дэмжинээ яадаг ч байсан дэмжинэ.

Зочин
Зочин
2021-04-24 14:48

Хүрэлсүх амьдуу. Таанкнаасаа цухуйхгүй болтлоо айх гэж

Иргэн
Иргэн
2021-04-24 18:30

Хүрэлсүх оюунэрдэнэ 2 яг адилхан ер нь хүүк нь ер сайдаа хийгээд бгаа юм бишүү оэрдэнэ бол утсан хүүхэлдэй нь шүүдээ...мэдэл байхгүй хүрэлсүх энэ 2ын ярьж байгаа нь үнэн худлаа поп ....даанч гомдмоор худ�##�чууд

Х
Х
2021-04-24 22:36

Дамирангийн Энхбатыг тамласан тухай аймшгийн нийтлэл гарчээ. Тэгвэл Зоригийн хэргийг зохиомол болж таарах гээд байна уу? Хонгилын ч гэнэ үү баахан шоокууд шаасан. Эр зоригтой үйлдлүүд нь өөрсдөд нь гай чирэх нь дээ. Эба, Бат- Үүл, хурц, бархасбадь гээд баахан нөхөр хууль бус юм хийгээд �####�анууд.

zochn
zochn
2021-04-25 01:59

zul buhuhiinhuu umnu badamlana gedegdee manai yerunhiilugch badamlaj ugch bnadaa

иргзн
иргзн
2021-04-25 10:24

МАН-ыг Тараах нь зүйтэй, МАН , ХҮН, ҮХЦ, Авилгачид Хулгайч, Луйварчид, Оффшорчид Урвагч нар хүчтэй юу Ард иргэдийн Сонголт хүчтэй юу гэдгийг удахгүй Ард түмэн Та нарт харуулж өгнөө,

Оюунцэцэг
Оюунцэцэг
2021-04-27 15:23

Шүүх засагл�##�ыг шударга бусын хонгил болгон хувиргасан Х.Баттулгыг �######�уул. Төрд тангараг өргөчихөөд юу ажлаас нь х�##� эрүүгийн хариуцлага

Алтангэрэл
Алтангэрэл
2021-04-27 15:23

17 сая доллар оффшороос оруулж ирсэн гэж худлаа ярьсан Женко ард түмнийг тэнэг гэж хуурахаа болиоч ээ

Мөнхэрдэнэ
Мөнхэрдэнэ
2021-04-27 15:24

Х.Баттулгатай хариуцлага тооцох хүн энэ улсад �##�га уу. Бид эргүү м�##� шиг м�##�луулж хохиросн дээрээ хохирогч болсоор л суух уу?

Алтангэрэл
Алтангэрэл
2021-04-27 15:24

Баттулга Ерөнхийлөгч болохдоо оффшорчидтой тэмцэнэ гэж ам�##�сан. Гэтэл өөрөө оффшорчдын заг�##�майлсан эцэг нь байжээ. ийм хүн яаж оффшортой тэмцэх вэ дээ

Солонго
Солонго
2021-04-27 15:25

Ард түмэн одоо хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Оффшорт данстай, төмөр замын мөнгө идсэн. Худ�##�ч л хүн. Тиймээс Х.Баттулгыг сонгохыг хүсэхгүй байна.

Пүрэвсүрэн
Пүрэвсүрэн
2021-04-27 15:25

Ямар ч хэрэггүй, Х.Баттулга шиг офшорчин Ерөнхийлөгчтэй байж яахуу дээ

Мишээл
Мишээл
2021-04-27 15:25

АН-д одоо нэр дэвшчих хүн зөндөө л байгаа байлгүй дээ. Х.Баттулгаар яахав

Мөнхэрдэнэ
Мөнхэрдэнэ
2021-04-27 15:26

Х.Баттулга өөрөө нэр дэвшихийн тул АН-ын бүхий л лидерийг шорон руу илгээсэн. Дараа нь тамгыг нь Туваанд өгч байгаад намынхаа дүрмийг хууль бусаар өөрчилсөн. Одоо АН ингээд 3 хуваагдлаа

Солонго
Солонго
2021-04-27 15:26

Suungu hooloilson l###riig buulgah heregtei. uuriin mah impex talh chiher ulsaas luiwardsan munguuruu harin sxan sungaj tom barilaga uurtuu barih shiw 4jil sxan idej uusan bol odoo suudalaasa buugaad narsand jangaa idee suungu hooloit min

Пүрэвсүрэн
Пүрэвсүрэн
2021-04-27 15:27

17 чингэлэг спиртыг ус болгож байсан хүн оффшорын 17 сая ам доллараар ард түмнээ хуурах юу ч биш л дээ

Лхагвасүрэн
Лхагвасүрэн
2021-04-27 15:27

Х.Баттулга шүүгчдийг авлигадаж, хүүхэндүүлж, шүүх засагл�##�ыг самарч хаясан

Азжаргал
Азжаргал
2021-04-27 15:27

Шударга шүүх, шударга ёс ялж худ�##�ж Женкод ялыг нь өгөх цаг ирж байна

Пүрэвсүрэн
Пүрэвсүрэн
2021-04-27 15:28

Монгол Улс уруудан доройтохын гол эхлэл бол бусармаг шүүх. Х.Баттулга МУ-ыг самарч дууслаа. Төрдөө итгэх түмний итгэлээр тоглолоо

Мөнхбат
Мөнхбат
2021-04-27 15:28

Баттулгыгббуулгааад ш�##�гаад байв�##� өшөө олон ноцтой хууль бус юмнууд илэрнэ харжил байгаарай. Бараг Элбэгдоржоосоо илүү гэмт хэрэг хууль бус юм хийсэн байгаа

Энэрэл
Энэрэл
2021-04-27 15:29

Ард түмний эв нэгдлийг илэохийлэх нь байтугай АН-аа т�##�цуулж хувааж байгаа хүн Монголд хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button