УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа эхэллээ

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд болно.Нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа өнөөдөр/2021.04.30/ эхэлж байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

Нам, эвслүүд тавдугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуультай. Харин Сонгуулийн ерөнхий хороо гурав хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Тус хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр гаргасан бол тавдугаар сарын 24-ний дотор нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, олон нийтэд албан ёсоор зарласнаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button