С.Мөнхбат: Дахиад 2-3 жил барилдах тул тэргүүнд өрсөлдөхөөс нэрээ татъя

МҮБХ-ны Их эеийн хурал ид үргэлжилж байна. МҮБХ-ны тэргүүний албан тушаалд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Б.Сайнбаяр, улсын заан Ц.Магалжав, төлөөлөгч, бөх сонирхогч Б.Баярбаатар нар нэр дэвшлээ.
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжавыг, “Увс нуур” дэвжээнээс улсын аварга С.Мөнхбатыгулсын аварга Ч.Санжаадамба улсын заан Б.Сайнбаярыг, төлөөлөгч Баярбаатар өөрийнхөө нэрийг дэвшүүллээ. Улмаар тэднээс санал авахад нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн.
Нэр дэвшсэн Б.Баярбаатар, Ц.Магалжав нар мөрийн хөтөлбөр, хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулсны дараа С.Мөнхбат аваргын ээлж болов. Тэрбээр “Өнөөдөр би энд МҮБХ-ны тэргүүн болох зорилготой ирээгүй. Манай Сүрэнжав миний нэрийг дэвшүүлсэнд баярлалаа. Би дахиад 2-3 жил тууштай барилдах бодол бий. Нэрээ татах санал гаргаж байна. Нэрээ татаж болох уу” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.