НИЙГЭМ

Э.Оюунболд “Дааганаас биш, дарвагараас” гэгч л боллоо

 “Дааганаас биш дарвагараас”. Яг л аварга Э.Оюунболдод хэлмээр үг. Харин олон нийтийн зарим хэсэг түүнийг өмгөөлж, “Бөхийн ёс жудаг хаачсан бэ?” хэмээн халаглаж байна. Харин тийм, засуул дохиогүй байхад барилдаанаа орхин арагш эргэсэн Э.Оюунболдоос ёстой л ингэж асуумаар.

Өчигдөр Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан гээд олон гуншинтай бөхийн барилдаан Хүй долоон худагт боллоо. Э.Оюунболдыг допингийн асуудлаа шийдээгүй тул бөхчүүд ам авахаас нэг хэсэг татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Харин тавын даваанд аймгийн арслан Э.Нямаад унасан. “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?” гэгчээр “Ерөнхийлөгч миний цолыг хураагаагүй” гэж таахалзсан Э.Оюунболдын дотор түрүүлчих ч юм бил үү гэсэн хүсэл хургаастай буцалж байсан байж мэднэ. Уначхаад хошуугаа унжуулж харагдана лээ.

Унахдаа их хөгтэй. Э.Нямааг урагш нэлээд газар түрж яваад, “За, больё доо” гэсэн аятай гараа савчаад хойш эргэсэн үйлдэл нь бөхийн ёсонд үл нийцнэ. Засуул дохисон тохиолдолд л барилдааныг завсарлалаа гэж үздэг. Гэтэл Э.Оюунболд засуулын дохиогоогүйгээр, өөрөө гараа савчаад эргэхдээ “Барилдааныг засварлууллаа” хэмээн мунхагласан гэлтэй. Нэгэнт дүрэм ёсоор барилдаан үргэлжилж буй хойно Э.Нямаа хойноос нь дэгээдчихэж байгаа юм.

Давчхаад ум хумгүй зугтсан нь бол Э.Нямаагийн хувьд жаахан шүүмжлүүштэй. Бусдаар тэр дүрмийн дагуу л барилдсан. “Би допинг хэрэглээгүй”, “Миний цолыг хураагаагүй” гэж хээв нэг гүрийгч Э.Оюунболд хэт таахалзуур зандаа ингэж өөрөө бүдэрлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bolj ih tenegteed bsijn!!!

иргзн
иргзн

одоо Монгол бөхийн дүрэмэнд бичигдээгүй нэгэн Цоо шинэ *Түгжилдэх* нэртэй Мэх бий боллоо, одоо ч Бөхчүүдын дунд энэ шинэ Мэх маш хурдан *Моодонд* орж нэг хэсэгтээ Бөхчүүлын хооронд Хэрүүл зодоон болж Хөгөө чирэцгээнэ дээ,

Juju
Juju

Zugeer z##laachee.hen tooj uzehiin be.

зочин
зочин

Админ хир бөх мэддэг юм бэ дээ араас нь дэгээдсэн,зугтаад гээд л мэдэмхийрч ... гэнэ

Зочин
Зочин

энэ бол.үзэгч,рүү тулсан барилдаанаа орхиод эргэхэд араас тэврээд хаясан ийм барилдаан хийгээд.дэмжээд.байв�##� их хэрүүл хэзээ ч тасрахгүй. Одоо олон барилдаанд гарна даа. Нямаадах гэж шинэ мэх хурдан дэлгэрнэ дээ

Зочин
Зочин

Допингдохь мэх амжилтгүй болжээ.Оюун болд монгол бөхийн нэр хүнд унаглаа даа.Монголчууд аман дээрээ хэлж байсан ч уучл�##� гуйчихв�##� өр сэтгэл нимгэн хүмүүс дээ.Энэ гүрийсэн гүдгэр ЗАНГААР Оюунболд хол явахгүй ээ.

baterdene agaa
baterdene agaa

bolj naahuu

Зочин
Зочин

Бөхөө мэдэхгүй шүүмжлэх юм аа. Энэ сайт угаасөө спортод таг гарууд ажлууллаг шиг.

Зочин
Зочин

Энэ нутгийн бөх гэж өмөөрөөд бгаа хэнтийнхэн болиочээ. Хогийн баастай гүзээгээ шударга бай гэж шаардаж болдоггүй юмуу. Тэгвэл наад нутаг усны чинь нэр бага чгэсэн сэргэх бх. Ерөнхийлөгч ес 2 нь ч гэсэн улаан луйварчин ичиж үхмээр

Boliojoo
Boliojoo

Oyunbold ruu yagaad dairaad bdg ym eersdee diilehgui baij araas n soliorood bh ymaa unasan behjuud n sodnomoos awhuulaad eriin shinjgui awarga hun aw awj barildaal dawlaa shuu de yahiin eer sodnomoo

Зочин
Зочин

Монгол үндэсний бөх үзэхээ больсон. Уран, үзэгчдийг шуугиулсан мэх хэрэглэх биш, барьцнаас барилдсан явдаг жорлонгууд бий болохоор яваандаа хүмүүс үзэхээ больно. Бөхийн холбоо жингийн хязгаар тогтоох хэрэгтэй (100 кг-аас хэтрүүлэхгүй).

Зочин
Зочин

ЭГҮҮР ГЭЖ ХӨВСГӨЛИЙН САЙТ БИЗ ДЭЭ.ТАНАЙ СОДНОМДОРЖ ЧИНЬ ДАРВАГАР АМНААСАА БОЛЖ 3 ИЙН ДАВААНД АМЛУУЛААД УНАСАН БИЗ ДЭЭ.ХАХАХА

Иргэн
Иргэн

Тэр з�##�уу бөх арайч тэнэг баыгаа цааш эргэж байхад нь тэвэрч авч унанггдаг чинь буруушдээ тэгээд л зугтаад л арвагнаж гүйгээд л цаашид яана даа хүү минь явахгүйдээ

Зоч
Зоч

Тэр з�##�уугийн зөв болж таарна. Спорт л юм бол "шүгэл" үлээтэл үргэлжлэх ёстой.
За Оюунболд барилдахаа больчихоод эргэлээ, нөгөө з�##�уу ч адилхан зэрэгцэн явт�##� Оюунболд нь гэнэт барьж аваад хаячихв�##� яах вэ? Засуул ямарч дохио өгөөгүй, энд барилдаан эхлэнэ, дуусна гэсэн заасан газар байхгүй байдаг?! Иймэрхүү тохиолдол их гарна даа!

Зочин
Зочин

ОДОО ҮҮНЭЭС ЦААШИХ БАРИЛДААНУУДАД ЭХНИЙ АМ АВАХААРАА Л НЯМХҮҮГ АВААД БАЙЖ ДЭЭ.. ОЮУНБОЛД МИНЬ !

Sodnom bolio
Sodnom bolio

Sodnomdorj eeree darwalzaj baigaad am awhuulaad unalaa shu de er hun shig amlalaa Oyunbold enenees iluu yahiin sodnomdorj judagtai baimaar ym unjaad araas n gonshignood guigeed baih ym tiim l bol ungahgui yasiim sharandaa diilehgui lud baij huuhen shig soliorood guigeed baih ymaa

Холбоотой мэдээ

Back to top button