ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

iPhone 13 буюу iPhone 12S гайхшруулна

Америкийн “Apple” компани “iPhone”-ийн цоо шинэ хувилбарыг энэ 2021 онд багтаан зах зээлд нийлүүлэх юм байна. Компанийн маркетингийнхан хамгийн сүүлийн загварынхаа нэрийг чухам юу гэж нэрлэх талаар америкийн хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулжээ. Цуврал ёсоор бол “iPhone 13” гэж нэрлэх ёстой боловч хэрэглэгчдийн 18,3 хувь нь “13” гэсэн тоог азгүй тоо гэж үзсэн байна.

Тиймээс “iPhone 13” гэхээс гадна “iPhone 21/2021” эсвэл “iPhone 12S”, бүр өөрөөр “iPhone 141” гэж нэрлэхээр болсон байна.

“iPhone 13”-ийн давуу тал нь ямар ч сүлжээгүй газарт ч дуудлага хийж, мессеж илгээх боломжтой гэдгээрээ хэрэглэгчдийг гайхшруулах юм байна. Энэ есдүгээр сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

“iPhone 13”-ийн шинэ загварын үнэ нь өнгөрсөн оныхтой адилхан байх төлөвтэй байна. Хамгийн хямд хувилбар бол авсаархан “iPhone 13 mini”  нь ойролцоогоор 2 сая 800 мянган төгрөг байх юм байна. Гэсэн ч, эрэлт багатай тохиолдолд үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй байж магадгүй гэсэн мэдээ ч байна.

“iPhone 13 PRO 2021” нь ойролцоогоор 3 сая 900 мянга байх юм байна. Энэ бол зах зээлд гаргах үнэ юм.

(Эх сурвалж: forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button