ДЭЛХИЙНийгмийн

Японы шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио албан тушаалд томилогдсоныхоо дараа анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсан тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд ярив.

Энэ бол Кишида Ерөнхий сайдын хувиар гадаадын төрийн тэргүүнтэй хийсэн анхны яриа гэдгээрээ онцлогтой. Түүний хэлснээр хоёр орны удирдагчдын яриа 20 минут орчим үргэлжилсэн аж.

Ерөнхий сайд Кишида хэлэхдээ “Бид Япон-Америкийн харилцааг цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлж, Энэтхэг, Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс нутгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа баталгаажууллаа” гэж онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден утсаар ярих үеэрээ Аюулгүй байдлын гэрээний тав дах зүйлийн дагуу Японыг хамгаалах амлалтаа баталгаажуулсан аж.

Талууд БНХАУ, Умард Солонгос, коронавирусийн эсрэг тэмцэх гэх зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Кишида нэмж ярив. Жо Байден, Кишида Фүмио нар бие биенээ “найз” хэмээн нэрлэж найрсаг ярилцсан гэнэ. Мөн ойрын хугацаанд биечлэн уулзахаар тохиролцжээ.

Өмнө нь Байден мөн Кишида Фүмиог Японы шинэ Ерөнхий сайдаар сонгогдсонд нь баяр хүргэж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Өчигдөр /2021.10.04/ Японы Парламентын хоёр танхимд олонхийн саналаар Японы 100 дахь Ерөнхий сайдаар Кишида Фүмиог сонгосон билээ. Есдүгээр сарын 29-нд тэрбээр эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын ажлыг давхар хашина.

Ерөнхий сайд асан Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорсны дараа өнгөрсөн 2020 онд Ерөнхий сайдын албыг хүлээн авсан Сүга Ёшихидэгийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан намын шинэ дарга, Ерөнхий сайдыг сонгох сонгууль болсон.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button