ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хойд туйлын мөс хайлж дуусвал юу болох вэ

Хойд туйлын мөс хайлж дуусвал манай дэлхийн хүн амд ямар аюул заналхийлэх вэ. Мэдээж сайн зүйл болохгүй гэнэ. Учир нь, дэлхийн олон орны их сургуулийн эрдэмтэд Хойд туйлын мөс хайлж байгаа нь одоогийн бидний хэрэглэж буй эм тарианд тэсвэртэй янз бүрийн вирус, бактериуд бий болно гэж таамаг дэвшүүлжээ.

Түүнчлэн олон орны мөнх цэвдэгт нуусан байсан “хүйтэн дайн”-ы үеийн хог хаягдлууд ч бүгд ил гарч ирэх аж.

Түүх сөхвөл хуучнаар ЗХУ Новая Земля гэх цувраа арлууд /архипелаг/-д 130 гаруй туршилт явуулж, мөн Баренцевийн болон Карскийн тэнгист хэдэн зуун цөмийн шумбагч онгоц “хаясан” юм.

АНУ ч гэсэн орсуудаас хоцорсонгүй, Гренландын бүсэд мөсөн дор цөмийн туршилт хийж байсан удаатай.

“Хэрэв бид дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг хурдан бөгөөд мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж агаарын температурыг хоёроос доош хэмжээнд барьж чадвал Хойд туйлын их мөс 2050 оны зун хүртэл хайлахгүй тэсэх боломжтой” гэж Гамбургийн Их Сургуулийн геофизикч Дирк Нотц болон бусад эрдэмтэд тооцоолжээ.

(Эх сурвалж: Mignews.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button