Нийгмийн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өссөөр байна

Тээврийн цагдаагийн албанаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 459 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 132 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна. Нийслэлийн хэмжээнд:

2019 оны 1 улиралд-3764, 2020 оны 1 улиралд-2179, 2021 оны 1 улиралд-2851,2022 оны 1 улиралд-5828 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2022 10:33

ХҮН ХҮЧНИИ НӨӨЦӨӨ НЭМЭЭД ХУУЛИА ЧАНГАТГАЛДАА . АРХИ УУСАН БОЛ АНХНЫ УДААД ХОЁР САЯААР ТОРГООД , ХОЁР ЖИЛ ЭРХИИГ НЬ ХАСААД , ДАВТАН БОЛ ДӨРВӨН ЖИЛ ЭРХИИГ НЬ ХАСААД ДӨРВӨН САЯААР ТОРГОЛДОО . ТЭГЭХГҮИ БОЛ НААД МАШИН УНАСАН МАЛНУУД ЧИНЬ ДӨРВӨН ЗУУН МЯНГА ЮУ ЮУМ БЭ ТӨЛЧИХНӨ ГЭЭД ГЭМТ ХЭРЭГ ХИИГЭЭД ЯВААД БАИНА Ш ДЭЭ . ХҮНИИ АМЬ , ХҮҮХДИИН АМИНААС ҮНЭТЭИ ЭРХ ЧӨЛӨӨТ АРХИДАЛТ ГЭЖ БАИЖ БОЛОХ УУ ?

Холбоотой мэдээ

Back to top button