Нийгмийн
"Тогоруутай нуурын айзам II” уралдаанд Б.Батхолбоогийн ном шалгарчээ
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодын нэрэмжит “Тогоруутай нуурын айзам II” анхны номын уралдааны дүн гарчээ. Энэ удаагийн наадамд нийт 20 гаруй бүтээл ирснээс яруу найрагч Б.Батхолбоо шалгарч, "Хавар би чамаас хагацаж үл чадна" хэмээх номоо хэвлүүлэх эрхтэй болжээ.
Ташрамд сонирхуулахад, "Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаанд МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, "Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд" номоо хэвлүүлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.