НИЙГЭМ

ДАТА: ГХЯ Украинаас татан авсан иргэдийн тизний зардалд 162 саяыг зарцуулжээ

Украин, ОХУ-ын хооронд дайн дэгдээд багагүй хугацааг үдэж байна. Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байсан бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байсан юм.

Хамгийн сүүлд дайны аюултай нөхцөл байдалд байсан Харьков хотоос гэхэд 18 оюутан, нэг залуу гэр бүлийн хамт, мөн нэг иргэн эх орондоо ирсэн. Тэгвэл ирсэн хүмүүсийн тизний зардалд хэдэн төгрөг олгосон талаарх мэдээлэл ГХЯ-ны шилэн дансанд байршсан байна.

Тодруулбал “Украин улсаас ирэх хүсэлт гаргасан иргэдийн онгоцны тизний зардалд” гэсэн утгатайгаар 162,428.100 төгрөгийг Эйр Транс ХХК-й данс руу хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button