СПОРТ

ШУУД: Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө тулалдах гэж байна

ОХУ-д үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байна.

20 дахь удаагийн тэмцээнд Азийн наадам болон Азийн АШТ-ий аварга Э.Цэндбаатар хүрэл медалийн болзол хангаад буй.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж буй тэрбээр өнөөдөр хагас шигшээд Азийн наадмын аварга, Узбекистаны боксчин Миразизбек Мирзахалиловтой тоглоно. Э.Цэндбаатар ялбал мөнгөн медалийн болзол ханган, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх өвөртөлнө.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button