Бат хааны тухай киноны талаар "Сэмүүн" студи, "Баруун хаалга" хамтран мэдэгдэл гаргалаа

“Махаан пикчерс ХХК”-ийн хуульч Х.Сарангэрэл Унгар-Монгол-Их Британи гурван улсын хамтран хийж буй "Барууны хаалга” киноны талаар мэдээлэл хийсэн.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Монголын “Сэмүүн студи” ХХК, Унгар Улсын “Барууны Хаалга” ХХК хамтран мэдэгдлийг гаргалаа.
Үүнд "2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Махаан пикчерс” компаниас зарласан хэвлэлийн бага хурал дээр тэдний албан ёсны төлөөлөгч Унгар, Англи, Монгол гурван улсын хамтарсан киноны тухай мэдээлэл өгсөн байна.
Юуны түрүүнд “Махаан пикчерс” компани нь уг кино бүтээлийн тухай ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөх эрхгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Мөн тухайн компани уг кино бүтээлд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд кино зохиолыг Унгар, Англи хоёр улсын зохиолчид бичиж, дуусгах ажлыг ч мөн өөрсдөө санхүүжүүлсэн гэдгийг олон нийтэд дуулгая.
Унгарын тал “Махаан пикчерс” компанитай хамтран ажиллах гэрээ биш зөвхөн Санамж бичгийг байгуулсан байсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрхүү Санамж бичгийг цуцалсан учраас тухайн өдрөөс хойш “Махаан Пикчерс” компани нь “Барууны хаалга” киноны талаар ямар нэгэн мэдээлэл өгөх, Монголын талыг төлөөлөх эрхгүй болсон. 2022 оны хоёрдугаар сарын 8-нд Унгар, Англи хоёр талууд Монгол Улсын “Сэмүүн студи”-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээ одоо ч хүчин төгөлдөр байгааг мэдэгдэж байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мэдэгдэл гаргах эрхгүй байлаач гэсэн хүүхэд бузарладаг б�##�иар юм заав�##� Бат хааны дүрд тоглох юм уу манайд тоглочих чадвартай жүжигчид байна сонгож аваач дээ