СПОРТСурвалжилга, Нийтлэл

ДАТА ТААМАГ: Наадмын түрүүг Архангай, Төв, Хэнтий, Увсын бөх хүртэнэ

Бөх сонирхогчид бараг 10-аад жилийн өмнөөс л наадмын бөхийг таамаглахаасаа халгаж, багцаагаа хэлсэн ч араас нь “Гэхдээ хэн нь ч түрүүлж магадгүй” гэх мэтээр "хаяагаа манадаг" болсон билээ. Тэгвэл энэ “хаяа маналт” нь одоо ч хэвээр байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын барилдаан цар тахлын улмаас наадам өнжсөн ховор тохиолдлыг төгсгөл болгож буй. Бараг хоёр жил гаруй хугацаанд том байтугай жижиг барилдаан төдий олон зохиогдоогүй, бөхчүүдийн бэлтгэлжилт багцааг мэдрэх боломж бага гарсан нь түрүү, үзүүр, шөвгийн бөхийг онож таах магадлалыг бууруулж буй. Гэхдээ 1024 бөх барилдаж маш олон бөх цол хүртэнэ гэдгээрээ бага цолтныг таамаглахад бас ч гэж харьцангуй хялбар болжээ.

-Наадмын тааварт оролцогч бөхийн хорхойтнуудад өгөх “шипи”-

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан мэдээж, өмнөх наадмууд шигээ тааварлашгүй болно. Гэхдээ түүхийн шарласан хуудсыг сөхөж үзвэл, улсын баяр наадмуудыг билгийн тооллоор тооцож, ижил жилийг ялгахад түрүү бөх тодордог зүй тогтол байдгийг харж болно. Тухайлбал, морь жилд дандаа өөр, өөр аймгийн бөх наадмын түрүү авдаг, туулай жилийн наадамд Архангай, Увс, Хэнтийн бөхчүүд өнгөлдөг байх жишээтэй.

Ер нь монголчууд эхэндээ билгийн тооллоор, өдрийн сайныг шилж сонгон наадмаа тэмдэглэдэг байсныг сонин болгон дурдъя. Ардын хувьсгалын анхны наадам 1921 оны долдугаар сарын 11 тохиосон учраас л бид жил бүр энэ сарын энэ өдөр нааддаг болсноос бус, тухайн үедээ тэрхүү өдөр нь тахиа жилийн зуны дунд сарын шинийн 6-ны билэгт сайн өдөр байсан учраас л наадам товлосон хэрэг юм. Түүнээс хойш 1930 он хүртэл билгийн тооллоор явсан бөгөөд 1923 оны цэргийн наадмыг долоодугаар сарын 23-нд, 1926 оны наадмыг долоодугаар сарын 26-нд 1927 оны наадмыг долдугаар сарын 18-нд, 1929 оны наадмыг наймдугаар сарын 5-нд, 1930 оны наадмыг наймдугаар сарын 4-нд тус тус хийж байсныг энд жишээлж болно.  

Энэ жил Үндэсний их баяр наадам 100, 101 жилийн ойн хүчит бөхийн барилдаан бар жилд тохиож байна. Тиймээс бар жилд аль аймгийн хүчтэнүүд өнгөтэй барилдаж, түрүүлж байсан баримтад түшиглэн энэ жилийн наадмын түрүүг таамаглахаар зориглолоо.

Ардын хувьсгал ялж мандсанаас хойш бар жилийн наадам наймантаа тохиосон бөгөөд энэ удаагийнх ес дэх нь юм.

Бар жилийн наадмын түрүү бөхчүүд

  • 1926 оны "Барагдагч" улаан бар жил “Буур” хэмээн алдаршсан улсын даяан аварга Нацагийн Жамьян /Архангай аймгийн Цахир сум/  
  • 1938 оны "Олон Үрт" шар бар жил “Эрээн хавиргат” хэмээх, улсын арслан Баатарын Төрбат /Архангай аймгийн Жаргалант сум/
  • 1950 оны "Тийн урвагч" цагаан бар жил улсын даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очир /Архангай аймгийн Хайрхан сум/
  • 1962 оны Сайжруулагч (Буян үйлдэгч) хар бар жил улсын арслан Далайн Жамц /Архангай аймгийн Хотонт сум/
  • 1974 оны Хотол баясгалант хөх бар жил улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат /Төв аймгийн Эрдэнэсант сум/
  • 1986 оны Барагдагч улаан бар жил улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар /Төв аймгийн Угтаалцайдам сум/
  • 1998 оны Олон үрт шар бар жил Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум/
  • 2010 оны Тийн урвагч Цагаан бар жил улсын арслан Батжаргалын Ганбат /Увс аймгийн баруунтуруун сум/
  • 2022 оны Сайжруулагч Хар бар жил ...?

Өмнөх найман удаагийн наадамд Архангай аймгаас дөрвөн бөх, Төв аймгаас хоёр, Хэнтий, Увс аймгаас тус бүр нэг бөх түрүү авчээ. Энэ цагийг эзэгнэж, сүүлийн жилүүдэд улсын наадмын түрүү, үзүүрийг авч буй шилдэг хүчтэнтэй аймгууд яах аргагүй л тодроод ирж байгаа биз.

Түүх зөн совинтой гэж үг бий. Тэгвэл түүхийн зөн совин энэ жил Архангай, Төв, Хэнтий, Увс аймгаас наадмын түрүү бөх тодорно гэж байна.

Уншигч та “Дандаа сайн бөхтэй, түрүүлэх магадлалтай аймгууд л байна“ гэж бодуузай.

Миний бие 2014 оны наадмын өмнө “Морь жилийн наадмыг ажиглахад долоон удаагийн наадамд /1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002/ долоон өөр аймгийн бөх түрүүлсэн байсан тул  “Өөр, өөр аймгийн бөхчүүд түрүүлдэг юм бол улсын наадамд хамгийн өндөр амжилттай хүчтэний өлгий есөн аймгаас Хөвсгөл, Увс л дутуу байна. Тиймээс Хөвсгөл, Увсын бөх түрүүлэх магадлалтай” хэмээгээд дээрх хоёр аймгийн сайн барилдаж байгаа бөхчүүдээс сонгон таамаглаж бичсэн нь яг таарч /Н.Батсуурь анх удаа түрүүлсэн/ байсан удаатай.

Түрүүлэх магадлалтай аймгийг түүхийн зүй тогтлоор нь тодорхойлоод, тухайн аймгийн хүчтэнүүдээс түрүү авах магадлалтай бөхийг таамаглаад биччихээр маш нарийвчлалтай гараад ирдэг юм билээ.     

Өнгөрсөн жил үхэр жилийн наадмыг орлож зохиогдсон барилдаанд 1940 оноос хойш улсын наадмын түрүү хүртэж үзээгүй Ховд аймгийн бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлсэн. Урьд өмнөх үхэр жилийн наадмуудыг шүүгээд үзэхэд 85 жил улсын наадмын түрүү хүргтээгүй байгаа Дорнод /Ш.Гэлэг, 1937/, 73 жил болж байгаа Баянхонгор /Пагамжавын Аюуш 1949/, 61 жил түрүү хүртээгүй Булган /С.Цэрэн, 1961/ зэрэг аймгаас түрүү бөх тодорсон нь сонин тохиол байсан. Өөрөөр хэлбэл, үхэр жилд түрүү цөөн хүртсэн буюу түрүү хүртэж амжаагүй аймгийн бөхчүүдийг сонгон, сайн бөхчүүдээс нь таамаг уралдуулахад бараг 80, 90 хувийн магадлалтай таах боломж байжээ гэсэн үг.    

Тиймээс л энэ жил зоригтойгоор Архангай, Төв, Хэнтий, Увс аймгаас наадмын түрүү бөх тодорно гэж зориглон бичиж байгаа юм. Бөхийн хорхойтнууд ухаан, мэдрэмжээ энэ дагуу уралдуулаад нэг үзээрэй. Би бээр таамгаа улам батжуулахын тулд Архангай аймгаас аймгийн заан Э.Мөнхжаргал, Төв аймгаас аймгийн арслан Э.Ууганбаяр, Увсаас аймгийн арслан Б.Сэр-Од, Хэнтийгээс аймгийн арслан О.Цэцэнцэнгэл гэсэн дөрвөн сайхан залууг нэрлэе. Цаана нь олон бөх бий ч бөх гадарладаг хүмүүст бол таамаглахад багцаатай тоо үлдэх нь тодорхой.   

Түүхийн талаас нь аваад үзэхэд ийм байна.

Харин сүүлийн жилүүд, энэ жил бэлтгэл сайтай байгаа бөхчүүдээс сайн барилдах, улсын цол хүртэх бөхчүүдийг тандсан, өөрөөр хэлбэл, бодитой таамгийг маргааш манай сайтаас тоймч Б.Буяндалайгийн бичсэнээр уншаарай.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:11

Сэлэнгээс Орхонбаяр түрүүлнээ

Зочин
Зочин
2022-07-05 08:37

Хэн авсан ч яах вэ? Уран мэх, Өөрсдийнихүч чадлаараа л үнэнч шударгаар барилдаасай гэж хүсий

Зочин
Зочин
2022-07-05 08:38

Баянхонгороос Золбоо

Зочин
Зочин
2022-07-05 10:27

Бурхан багш булганы Сүхбат арслан юмуу цэргийн арслан Жамб�##�дорж хоёрын нэг түрүүлнэ гэж байнаааа.

Зочин
Зочин
2022-07-05 10:34

Uwschuuud bitgiii tvrvvvleesei

Зочин
Зочин
2022-07-05 10:42

Хэн авсан ч яах вэ? Уран мэх, Өөрсдийнихүч чадлаараа л үнэнч шударгаар барилдаасай гэж хүсий

Зочин
Зочин
2022-07-05 10:43

Хэн авсан ч яах вэ? Уран мэх, Өөрсдийнихүч чадлаараа л үнэнч шударгаар барилдаасай гэж хүсий

Зочин
Зочин
2022-07-05 10:43

Хэнтийгээс түрүүллэх байхдөө

Зочин
Зочин
2022-07-05 12:12

Сониохолтой таамаг байна. Увс авах уу

Зочин
Зочин
2022-07-05 12:42
Reply to  Зочин

За Батсуурь

Зочин
Зочин
2022-07-05 12:39

Аль хэдийн тохироогоо хийж дээ. Ер нь ийм болоод удаж дээ

иргэн
иргэн
2022-07-05 13:08

Бат-Өлзий гараад л ирнэ дээ.

зочин
зочин
2022-07-05 14:26

Ховд Архангай хоёрын нэг

Зочин
Зочин
2022-07-05 16:02

Их шөвөгт Хөвсгөл,Архангай,Увс,Ховдын бөхчүүд гарч ирнэ.

Зочин
Зочин
2022-07-05 16:03

Олигтойхон шиг үндэлслэл гаргаж бичихгүй.
1. Утга агуулгын илэрхий �##�даатай
2. Хэт уран бичих гэж ядсан
3. Ялгаварлан гадуурхасан агуулгатай хөөрхий дөө боловсрол доо тааруулж л бичисэн байхдаа энийг нь хянадаг хүн нтр гэж байдаггүй юм байхдаа.

Зочин
Зочин
2022-07-05 21:47

Ховдын бөх түрүүлнэ

Холбоотой мэдээ

Back to top button