АНУ Бээжинг заналхийлэв

АНУ-ын Төрийн Департментын Хэвлэлийн албаны дарга Нед Прайс Бээжинг ОХУ-д барууны хоригийг тойрч гарахад тусалж байна хэмээн буруутгаж, заналхийлсэн мэдэгдэл гаргажээ.
Тэрээр “ОХУ-аас худалдан авалтаа нэмэгдүүлж, эдийн засгийг нь дэмжиж байгаа Бээжингийн үйлдлийг Нэгдсэн улс одоохондоо зохион байгуулалттай, санаатай үйлдэл гэж харахгүй байгаа. Гэхдээ, хэрвээ үнэхээр барууны орнуудаас тавьсан хориг, экспортын хяналт, санхүүгийн хязгаарлалтыг тойрч гарахад нь санаатай тусалж байна гэсэн итгэл бидэнд төрөх л юм бол үр дагавар нь Бээжинд маш хүндээр тусна гэдгийг урьдчилаад хэлчихье” гэж мэдэгджээ.
Харин ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров “Одоо, барууны орнууд дарангуйлагчийн байр сууринд байгаа энэ цаг үед ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн харилцаа илүү хурдацтай хөгжих болно. Энэ нь төсөвт шууд орлого оруулхаас гадна Алс Дорнод, Зүүн Сибирийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгоно” гэсэн байр суурьтай байгаа юм. БНХАУ-ын Гадаад харилцааны яам ч "Хоёр улс гаднын нөлөөнд орохгүйгээр хамтран ажиллаж, өөрийн гэсэн үнэ цэн бий болгоно” гэсэн билээ.
ОХУ, БНХАУ-ын худалдааны нийт эргэлт 2021 онд 140 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 200 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zowshdeeee Amerik ulsiiin
ХЯТАДУУД ЗҮСЭН ЗҮЙЛЭЭР ТУСЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭН Ш ДЭЭ. ОРОСЫН ЦЭРГИЙН ЛОЖИСТИК ХЯТАДЫН ТУСЛАМЖААР АЖИЛЛАЖ БАЙНА Ш ДЭЭ. ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН БҮХ ХЭРЭГСЭЛ ХЯТАДЫНХ БАЙГАА НЬ ИЛЭРХИЙ БАЙГАА
Тасалсан яадаг юм.
Хужаа урд нь оростой муудаад америкын тусламжаар эдийн засгаа босгосон
Цагаараа байдаггүй юм