Тодруулга

ТОДРУУЛГА: Шавж устгал дууссан учир иргэд ойгоос гүзээлзгэнэ түүж идэж болно

Ойн хөнөөлт шавжийн устгал хийх шаардлагатай 297900 га газар буюу 1.1 тэрбум модыг хамгаалах ажил тавдугаар сарын сүүлчээс улсын хэмжээнд эхэлж, улсын төсөвт суулгасан 650 сая төгрөг, орон нутаг, нийслэл төсөв, ААН-ийн дэмжлэгээр Улаанбаатар хот болон найман аймгийн нутаг дэвсгэрт хор цацах ажлыг эхлүүлсэн.

Ингэхдээ иргэдэд хор цацсанаас хойш 14-30 хоног ойд зугаалахгүй, ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсан. Амралт зугаалгын улирал эхэлж, хэн хүнгүй ой мод, ус голыг зорин амарч буй энэ өдрүүдэд иргэдэд энэ модонд хор цацсан болов уу, жимс түүж идэж болох болов уу гэсэн айдас, болгоомжлол бий.

Тийм учраас БОАЖЯ, НБОГ-аас шавж устгалын явцыг тодрууллаа.

БОАЖЯ: Зарим газар өндөг, авгалдайг хусч авах механик арга хэрэглэнэ

БОАЖЯ: Ойн шавьж хортон устгах ажлын хүрээнд яам улсын төсвөөр Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант суманд авиа микробиологийн арга буюу онгоцоор гүйцэтгэсэн. Мөн Богд ууланд ААН-ын дэмжлэгээр 3000 га талбайд устгал хийсэн. Цаашид яамны зүгээс Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд механик аргаар аргаар устгал хийнэ. Өөрөөр хэлбэл хор цацахгүй хаданд өндөглөдөг учир тэрийг нь хусч авч тоо толгойг хязгаарлана гэсэн үг. Ингэснээр хөнөөлийн голомтыг 70-80 хувь хязгаарладаг. Энэ ажлын хүрээнд Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгууд орон нутгийн хөрөнгөөр үүргийн шүршигч аргаар устгал хийсэн. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил жил болгон төлөвлөгөөний дагуу хийгддэг сүүлийн хоёр жил цар тахлын нөлөөгөөр хэмнэж, тэвчиж болох зардалд багтааснаар бид голомтот талбайг хяналтаас алдахад хүрсэн. Шавжийн хорыг цацсанаас хойш 30 хоног ойд хорио цээр тогтоодог. Хорио цээрийн дэглэм, мэдээллийг тухайн газруудыг хариуцсан ойн мэргэжилтэн, байгаль орчны ажилтан иргэдэд өгч ажиллаж байгаа.

НБОГ: Хорны үйлчлэх хугацааг 14 хоног гэж үздэг

НБОГ: Энэ жил нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн ойн сангийн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг авиа (хими), микробиологийн аргаар хийж гүйцэтгэж, товлосон газруудаар хор цацсан. Хамгийн сүүлд долоодугаар сарын 4-11-ний өдрүүдэд ажилласнаар төлөвлөгөөт ажлаа дуусгасан. Ажлын хүрээнд 7000 га талбай буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндийн нуруу, Бага Хуандай, Шар хоолойн ам, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадат зэрэг хортон шавжийн хэт олшрол үүсээд байгаа ойн санд тэмцлийн ажлыг зориулалтын утаат, үүргийн шүршигч багаж ашиглан явууллаа. Хорны үйлчлэх хугацааг 14 хоног гэж үздэг. Дээрээс нь тухайн бодис нь биологийн төрөл зүйл буюу хорхой, шавждаа үйлчлээд 14 хоногийн дараа гэхэд хорны нөлөө 100 хувь байхгүй болдог учраас иргэд болгоомжлол, айдасгүйгээр ой модонд зугаалж, жимс түүж, хэрэглэх боломжтой гэсэн үг.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-21 08:59

oooo ashgvi deeee aidastai bgd bsn ym

Зочин
Зочин
2022-07-21 09:02

Одоо бараг хатаад ####га болчоогүй юу

Зочин
Зочин
2022-07-21 09:02

Бас эргэлзээтэй асууд#### байсан нэг шийдэгдэжэээ

Гуталт муур
Гуталт муур
2022-07-21 11:19

ийм мэдээлэл хэрэгтэй. Шавьжны хор мор цаццан мэдэхгүй идсэн бол бас хордлого нтр болох л байсан байх

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x