ДЭЛХИЙ

Украинаас үр тариа импортлох боломж бүрдэнэ

Украин улс Хар тэнгисээр дамжуулан үр тариа экспортлох гэрээг ОХУ-тай байгуулжээ. Турк улс энэ талаар мэдээллээ.

Дэлхийн үр тарианы багагүй хэсгийг бүрдүүлдэг Украин улс экспортынхоо замыг хаалгаснаар олон улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, “хямрал” гэж нэрлэх хэмжээнд хүрээд байгаа билээ. Тиймээс Украины тал агуулахад хадгалж буй 20 сая тонн үр тариагаа экспортлох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байсан бөгөөд гарц нээх талаар ОХУ-тай тохиролцоонд хүрсэн нь энэ аж.

Энэ ажилд НҮБ-ын оролцоо мөн өндөр байсан бөгөөд өнөөдөр ОХУ, Украины төлөөлөгчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш нар гэрээнд гарын үсэг зурна.

Украинд “түгжигдсэн” 20 гаруй сая тонн үр тарианы тодорхой хэсэг нь гэрээ хийгдэж, төлбөр хийгдсэн байсан тул өнөөдрийн гэрээ амжилттай зурагдвал захиалагч улсууд бараагаа хүлээж авах боломж бүрдэнэ. Олон улсын асуудал болоод буй хүнсний хямралыг ч эерүүлэх нөлөөтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 10:08

Монголд үйлдвэрлэсан үр тариа хэдхээн хүн амааа хангаж чаддаггүй юм уу. Гаднаас ернь ингэж нэмж оруулж ирдэг юм байхдааа

Зочин
Зочин
2022-07-22 10:09

ur tariagaaa hurtel gadnaas awah gj guilgachilj bhaasaaa icheee ch iiim saihan uujam nutagtai baioj ygf dotooddooo ydahnaa vr tariagaaa tarijh boldoggvi ymuuu

Холбоотой мэдээ

Back to top button