Нийгмийн

Шри Ланкийн арми жагсагчдын хуаран руу дайрч, тарааж байна

Шри Ланка улсын хүчний байгууллага төр засгаа эсэргүүцсэн иргэдийн үүсгэсэн хамгийн том хуаран руу өнөөдөр довтолжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

Ажиллагаа өнөө өглөө үүрээр эхэлсэн бөгөөд цагдаа, цэрэг нийлсэн 800 гаруй бие бүрэлдэхүүн нэгэн зэрэг дайрч ороод жагсагчдыг майхнаас нь хөөн гаргаж, улмаар майхныг нь буулгасан байна. Болж буй үйл явцыг буулгаж байсан ВВС агентлагийн сэтгүүлчийн биед халдан зодож, улмаар гар утсыг хураан авч, бичлэгийг нь устгажээ.

Тус улсын Парламент Ерөнхий сайд Ранил Викремесингхег Ерөнхийлөгчөөр сонгосны дараа эрх баригчид энэхүү арга хэмжээг авчээ.

Ранил Викремесингхе ийнхүү Ерөнхийлөгч болсон ч олон нийтийн дунд нэр хүнд муутай тул жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ авч, нухчин дарж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм.

Тус улсын Ерөнхийлөгч Готабая Ражапакса өнгөрсөн долоо хоногт эх орноосоо зугтан гарсан билээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button