ЭДИЙН ЗАСАГ

Дункан Ванблад: Зэсийн үнийн уналт түр зуурынх

Уул уурхайн үндэстэн дамнасан корпораци “Anglo American Plc”-ийн захирал Дункан Ванблад уржигдар Лондон хотод өгсөн ярилцлагадаа зэсийн үнэ цаашид маш өндөр тогтоно гэсэн агуулгыг гаргажээ.

Тэрбээр "Зэсийн үнэ нэлээд өндрөөр тогтож байсан нь зайлшгүй үйл явц байсан, сүүлийн хэдэн сард бага зэрэг буурсан нь харин цаг зуурын үзэгдэл" гэсэн байна.

Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч рүү хийх шилжилт нэгэнт зогсоогдошгүй болсон тул энэхүү технологийн “талх” нь гэж хэлж болох зэсийн хэрэглээ дагаад өсөх аж. Эрэлт ийнхүү нэмэгдэж байхад зэсийн шинэ орд уурхай нэмэгдэхгүй буй нь үнэ өндөр тогтох бас нэг хүчин зүйл юм байна. “Ирээдүйд бий болох эрэлтэд тохирсон нийлүүлэлтийг хаанаас олж хийхийг би үнэндээ мэдэхгүй байна” гэж Дункан Ванблад онцолжээ.  

Одооны зэсийн үнийн уналт барууны зах зээлд үүссэн инфляцаас үүдэлтэй болгоомжлол, БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал, төрийн хатуу бодлогоос үүдэлтэй бөгөөд урт хугацаандаа бол үнэ маш өндөр тогтоно, зэсийн салбарт эрэлт ямагт нийлүүлэлтээсээ их байна гэж тэрээр хэлсэн байна. Хөрөнгө оруулагчид ч үүнийг ойлгож байгаа бөгөөд зэсийн шинэ ордуудад хөрөнгө оруулахад бэлэн байгаа аж.

Перу дахь "Quellaveco" төсөл

Зэсийн салбарт ажилладаг том компаниуд одоо бүгд олборлолтоо дээд зэргээр нэмэхээр хүчээ дайчилж байна. Жишээлбэл, манайд үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” гэхэд Оюутолгойн далд уурхайг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллахын зэрэгцээ “Туркойз хилл“-ээс “Айвенхоу майнз”-ыг шахан гаргахыг оролцож байгаа юм байна. Мөн АНУ-д зэсийн том уурхайтай болохоор хөөцөлдөж байгаа гэнэ.      

BHP Group Ардчилсан Конгод шинэ төсөл эхлүүлжээ.

Томчууд ийнхүү хүчин чармайлт гаргаж буй ч эрэлтийг нөхөхөд маш хэцүү хэвээр байна гэсэнэ санаагаа Дункан Ванблад тайлбарласан нь их сонирхолтой. Дэлхий дээр зэсийн илэрч, нөөц маш их байдаг бөгөөд олборлолт явуулах боломжтой. Гэхдээ уурхай нээхийн тулд тухайн ордыг эзэмшигч улстай нь тохиролцох гэж маш их цаг алдаж байгаа нь хамгийн том бэрхшээл гэсэн санааг тэрээр илэрхийлсэн байна.

“Anglo American Plc” жишээ нь сая Перу дахь “Quellaveco” төслөө цэгцэлж үйл ажиллагааг нь жигдрүүлжээ. Энэ уурхай ажилласнаар “Anglo American Plc”-ийн зэсийн олборлолт жилд нэг сая тонн хүрч өснө. Гэтэл энэ төслийг эхлүүлэхийн тулд “Anglo American Plc” 30 орчим жил зарцуулсан гэж Дункан Ванблад онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button