САРМАГЧНЫ ЦЭЦЭГ: Африкийн бус улсуудад анхны нас баралт бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчнөөр хүн нас барсан анхны тохиолдлууд Испани, Бразил улсад гарлаа. Ингэснээр уг өвнөөр нас барсан нийт хүний тоо долоо болсон бөгөөд сүүлийн хоёр нь Африкийн бус улсад гарсан гэдгээрээ онцлог юм.
Испани улс энэ өвчний хамгийн том голомтын нэг болоод буй бөгөөд одоогоор 4298 тохиолдол бүртгэгдээд буй юм. Тус улс нас барсан иргэний мэдээллийг нууцалсан байна. Харин Бразилд Белу Оризонтед 41 настай эрэгтэй нас баржээ. Нас барсан хоёр хүн хоёулаа дархлаа сулрах эмгэгтэй байсан гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлах үед дэлхийн 75 улсад 16 000 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас бараад байсан. Ингэхдээ Африкаас өөр тивийн улсад нэг хүн нас бараагүй байсан юм. Харин өнөөдрийн байдлаар халдвар тархсан улсын тоо 78, нийт халдвар авсан тохиолдол 18 000 гаруй болж нэмэгдэн Африк, Европ, Өмнөд Америкт нас баралт бүртгэгдээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яана даа бас л нэг айхтар өвчин гарчээ мөдхөн хаанаас Монголд тээвэрлэгдээд иржээ гэх бол доо!!!????????????
Манайхан энэ улс оронд явж л байгаа манай монголчууд мөн ч хэнэггүй дээ маш хянамгай болгоомжтой л яваад ирцгээж үзээрэй дээ????????????????