СПОРТ
ШАТРЫН ОЛИМПИАД: Монголын эмэгтэй баг V, эрэгтэй баг XXIV байрт явна

Энэтхэгийн Ченнай мужийн Махабалипурам хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын эхний өдрүүд манай шатарчдад тун ээлтэй байна.
Эрэгтэй, эмэгтэй баг маань хоёул эхний хоёр өрөгтөө хожиж, нийлбэр дүнгээр эрчүүд 24, эмэгтэйчүүд тавдугаар байрт явна.
Өчигдөр манай эрэгтэй баг /тэмцээний чансаа 45/ Тринидад Табагог /91/ 3.5:0.5-аар, эмэгтэйчүүд /28/ Парагвайг /67/ 4:0-ээр тус, тус хожжээ. Эрэгтэй багаас их мастер Д.Батсүрэн, эмэгтэй багаас ОУМ Б.Баярмаа нар энэ өргийг өнжсөн байна.
Ийнхүү гуравдугаар өрөгт манайхан тэмцээнийг тэргүүлэгч шилдэг улсуудтай таарах нь тодорхой боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.