ДЭЛХИЙ

ОХУ Еленовка дахь шоронг бөмбөгдсөн асуудлыг олон улсын шинжээчдээр шалгуулахыг хүслээ

ОХУ Еленовка дахь шоронг бөмбөгдсөн асуудлыг олон улсын шинжээчдээр шалгуулахаар НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгт хүсэлт гаргажээ. Тус улсын Батлан хамгаалах яам энэ талаар мэдэгдлээ.

Донецкийн БНУ-ын нутагт орших тус шоронд олзны украин цэргүүд хоригдож байсан бөгөөд энэ сарын 29-ний өдөр пуужингийн дайралтад өртөж, тухайн үед шоронд байсан 193 хүнээс 50 нь амь үрэгдсэн юм.

Украины тал энэ асуудлыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэж, ОХУ-ын эрх баригчдыг дайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр мөрдөн шалгахыг олон улсад хандан уриалсан. Харин ОХУ халдлагыг Украины тал үйлдсэн гээд, ашигласан пуужин нь өнгөрсөн зургадугаар сард Украинд нийлүүлэгдсэн HIMARS системийнхээс гадна үлдэгдэл дээр нь серийн дугаар нь байгаа зэрэг баримтыг гаргаж тавьсан юм. Улмаар Украины Ерөнхийлөгч В.Зелинський, АНУ-ыг буруутган Эрүүгийн хэрэг нээсэн байдаг.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-31 21:13

ОРОСУУД ДАЛИМДУУЛААД ШААСАН ПИЗДА НАР ОЛЗНЫ ЦЭРГҮҮДИЙГ АЛЧИХААД ОДОО НОВШИРЧ ЭХЭЛЛЭЭДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button