Нэнси Пелоси Тайваньд айлчлахгүй нь тодорхой болж, түгшүүр намжлаа

АНУ-ын Төрийн Департментаас Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Азид хийх айлчлалын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд албан төлөвлөгөөнд байгаа Сингапур, Малайз, БНСУ, Японыг дурьдаж, зорилгыг товч танилцуулсан байна.
Тодруулбал, Энэтхэг Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, ардчиллыг бэхжүүлэх асуудал байх гэнэ. Тайванийн тухай нэг үг ч дурдсангүй.
Ингэснээр, сүүлийн долоо хоног олон улсыг түгшээж байсан нэг асуудал ямартай ч намжиж байна. БНХАУ-ын тухайд цэргийн сургуулилт эхлүүлж, Тайванийг эзлэн түрэмгийлэхээр заналхийлсэн ч тэр нь “Нэнси Пелоси Тайванд айлчилсан тохиолдолд” гэсэн нөхцөлтэй байсан билээ.
Гэхдээ ингээд намжиж байгаа ч БНХАУ, Тайванийн аль, алины хувьд эдийн засгийн хор уршиг дагуулсан нь эхнээсээ тодорхой болж байна. Тухайлбал, хоёр улсаас хөрөнгө гадагшлах үйл явц эхэлсэн гэх бөгөөд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй UG Investment хэмээх сан оффисоо Шанхай, Тайпейгаас гаргаж, Сингапурт шилжүүлэхээр болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ бас Хятадын дэргэд жижигэрдэг юм байна.
Энэ чавганц азийг дайны нурам болгох шахлахдаа
Хятад дайн хийвэл Хятадтай хилийн маргаантай Филиппин Малайз Вьетнам Япон Энэтхэг Бирм гээд улсууд оролцоод явчихана бас Хятадын дотоодод Гонконг Макао Шинжаан Уйгур Төвд гээд үндэстэнүүд салан тусгаарлах тэмцэл өрнүүлнэ сайхан юм болох байсан даа ккк. Хятадууд Путин шиг тэнэг биш дайн хийхгүй л дээ. Хятад Америк Европын Холбоотой харилцан худалдаа 45 хувь байдаг ба харин Хятад Оросын худалдаа дөнгөж 2 хувь байдаг. Тэгэхээр тийм том зах зээлийг Путин шиг хөдөлгөвөл Хятад том дампуурна ш дээ ккк Хятад тэнэг Путин биш
Хитад одоо сайхан далим харж байгаа нь ойлгомжтой!! Орос ард нь байхад бодит байдал дээр Амэрик тийм ч аймшигтай хүч байхаа больчоод бн л до.
Хятадыг дарах л хэрэгтэй дээ
ХЯТАДУУД ХОШНОГО ЦАРАЙЛАХ БАЙЛАА