ДЭЛХИЙ

Саудын Арабын эдийн засгийн өсөлт дээд амжилт тогтоов

Саудын Арабын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 11.8 хувиар өсжээ.

Тус улсын эдийн засгийн улирлын өсөлт 2011 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд хүрч байгаа нь энэ юм байна. Экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ өсөж, олборлолтын хэмжээ нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

Газрын тосны салбар 2021 оны мөн үеийнхээс 23.1 хувиар, газрын тосны бус салбар 5.4 хувиар өссөн байна. Энэ үсрэлтийн ачаар тус улсад ажилгүйдэл 2008 оноос хойших хамгийн бага түвшинд буюу 10.1 хувьд хүрч буужээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button