ДЭЛХИЙ
Иран, Афганистаны хилчид харилцан гал нээж, цэрэг нас баржээ

Афганистаны Нимроз, Ираны Гирманд мужийг заагласан хилийн зурваст хоёр улсын хилчид буудалцсан хэрэг өчигдөр гарчээ. Буудалцааны улмаас нэг цэрэг амь үрэгдсэн гэж Афганистаны тал мэдэгдсэн байна.
Ираны “Тасним” агентлагийн мэдээлснээр, Афганистаны хилчид Ираны газар нутаг дээр тугаа хатгах гэж оролдсоноос болж буудалцаан эхэлсэн гэнэ. Гэхдээ хилчид өс хонзонгийн сэдлээр буудалцсан байхыг ч үгүйсгэх газаргүй юм байна. Учир нь сая буудалцдаг яг тэр газарт сарын өмнө бас нэг буудалцаан болж, иран хилчин амиа алдаж байжээ.
Ер нь Афганистаныг талибууд засаглах болсон цагаас хойш тус улсын хилийн дагуу мөргөлдөөн гарах нь эрс олширсон аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.