ДЭЛХИЙ

Украины үр тариаг ачсан эхний хөлөг Одесса боомтоос хөдөлжээ

Украины экспортын үр тариаг ачсан эхний хөлөг онгоц Одесса боомтоос Ливаныг чиглэн хөдөлжээ. CNN Türk теле суваг энэ талаар мэдээллээ.

Украинаас үр тариа экспортлох ажил ойрын хугацаанд эхэлнэ гэж Туркийн Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдэж байсан нь өнөөдөр ийнхүү хэрэгжиж эхэллээ.

Украины агуулахуудад хуримтлагдсан үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох боломжийг хангах тухай гэрээг Украин, ОХУ, НҮБ өнгөрсөн сарын 22-ны өдөр Туркийн Стамбул хотод байгуулсан юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button