ДЭЛХИЙ

Болгарын Ерөнхийлөгч Парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлалаа

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев өнөөдөр /VIII.01/ парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлалаа. БНТ теле суваг энэ талаар мэдээллээ.

“Ерөнхийлөгч Румен Радев зарлиг гаргаж, 47 дугаар Ардын хурлыг 2022 оны наймдугаар сарын 2-ноос татан буулгалаа. Ээлжит бус чуулганыг ирэх аравдугаар сарын 2-нд зарлаж байна” гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас гаргасан албан мэдээлэлд дурдсан байна.

Румен Радев дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл үүрэг гүйцэтгэх түр Засгийн газар байгуулах тушаалыг мөн гаргажээ.  

"Има такъв народ" /махчилбал “Ийм ард түмэн байдаг” гэсэн үг/ намын дарга Славе Трифонов өнгөрсөн сарын 8-ны өдөр өөрийн намын сайд нараа Ерөнхий сайд Кирилл Петковын танхимаас татсанаар тус улсад улс төрийн хямрал нүүрлэж эхэлсэн юм.

Ерөнхийлөгч Румен Радев Засгийн газартаа хандаж, ОХУ-тай харилцах харилцаагаа эргэж харахыг хүссэн ч К.Петков өөрийнх нь байр суурь ганхсаныг эс харгалзан ОХУ-ын ЭСЯ-ны 70 ажилтныг хөөх зэрэг үйлдэл гаргасан тул Румен Радев ард түмнээсээ дпэмжлэг хүсэн танхимаа тарааж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button