ШАТРЫН ОЛИМПИАД 2022: Эрчүүд хүчирхэг Норвегтой тэнцлээ

Энэтхэгийн Ченнай хотод болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын дөрөвдүгээр өргийн тоглолтууд өчигдөр болж, манай эрэгтэй, эмэгтэй багууд чансаа өндөр өрсөлдөгчтэйгөө тэнцлээ. Ялангуяа эрэгтэй баг маань дэлхийн аварга Магнус Карлсен тэргүүтэй хүчирхэг Норвегтой тэнцэж, Монголын шатрын түүхийн нэгэн содон хуудсыг бичлээ. ОУМ Сугарын Ган-Эрдэнэ /2428/ ИМ Фроде Олаф Ольсен Уркедаль /2555/-ийг хожиж том гавьяа байгуулав.
Эмэгтэй баг чансаа илүү Казахстантай тэнцсэнийг мөн амжилтад тооцож болно.
МОНГОЛ /45/-НОРВЕГ /3/ 2:2
ОУМ Сугарын Ган-Эрдэнэ /2428/- ИМ Фроде Олаф Ольсен Уркедаль /2555/ 1:0
ИМ Сумьяагийн Билгүүн /2463/-ИМ Жон Людвиг Хаммер /2638/ ½:1/2
ИМ Баярсайханы Гүндаваа /2503/-ИМ Тари Арян /2672/ ½:1/2
ИМ Дамбасүрэнгийн Батсүрэн /2528/-Магнус Карлсен /2864/ 0:1
Өнөөдөр тэмцээний №18 чансаатай Чехтэй тоглоно.
МОНГОЛ /28/-КАЗАХСТАН /10/ 2:2
ЭИМ Алтан-Өлзийн Энхтуул /2267/-ОУМ Бибисара Ассаубаева /2436/ ½:1/2
ОУМ Баяржаргалын Баярмаа /2171/-ЭОУМ Ксения Балабаева /2198/ 0:1
Төрмөнхийн Мөнхзул /2277/-ОУМ Гулисхан Нахбаева /2329/ ½:1/2
ОУШХМ Даваагийн Мөнхзул /2098/-ЭОУМ Назерке Нургали /2181/ 1:0
Өнөөдөр тэмцээний №8 чансаатай Германтай тоглоно.
Дөрвөн өргийн дараах байдлаар эмэгтэй баг IX, эрэгтэй баг 43 дугаар байрт явж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
батсүрэн гэж муу шатарчин авч явж зарлага гаргалаа