ДЭЛХИЙ

А.Гуттерриш цөмийн дайныг зөгнөв

НҮБ-ын ЕНБД Антониу Гуттерриш Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний орнуудын ээлжит уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ “Хүн төрөлхтөн нэг л адлаа, нэг л бодлогогүй алхам хийхэд цөмийн сүйрэлд орох эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

“Цаг үеийн нөхцөл байдал “Хүйтэн дайн”-аас хойш хамгийн түгшүүртэй үедээ иржээ. Нэг л буруу алхам, ганц л алдаа хүн төрөлхтнийг цөмийн сүйрэлд хүргэхээр байна. Бид өнөөдрийг хүртэл маш азтай байж” гэж тэрбээр онцолсон байна.

ОХУ Украинд цэрэг оруулсныхаа дараа цөмийн зэвсгээ бэлэн байдалд оруулж, “Замд нь хөндөлссөн ямар ч улс түүхэндээ хэзээ ч үзэж байгаагүй үр дагаврыг амсах болно шүү” гэж мэдэгдсэн билээ. В.Путин А.Гуттерришийн нээсэн хуралд ч мэндчилгээ хүргэсэн бөгөөд түүндээ “Цөмийн дайнд ялагч байдаггүй” хэмээн онцолсон байв.  

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг тухайн үедээ цөмийн зэвсэгтэй болчихоод байсан таван улс “Бий болгосон цөмийн технологио бусдад дамжуулахгүй” гэсэн агуулгаар 1968 онд байгуулж байсан юм. Түүнээс хойш шинээр цөмийн технологи хөгжүүлсэн улс орнуудыг нэтгэж ирсэн ч Энэтхэг, Пакистан, БНАСАУ, Израиль гэсэн дөрвөн улс одоог хүртэл нэгдээгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-08-02 23:31

ӨРСӨӨД ОРОСД ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГ ТЭР Л ДЭЛХИЙГ АВРАНА

Холбоотой мэдээ

Back to top button