ДЭЛХИЙ

Шар айрганд дуртай одой морь тосгоны дарга болов

Британийн Кокингтон тосгоны даргаар уушийн газарт амьдарч, “Гиннесс” шар айрганд дурладаг “Патрик” дуудлагатай одой морь сонгогдсон талаар “Daily Star” сонинд мэдээлжээ.

Эзэн Кирк Петракис уг нь Патрикийг уушийн газартаа эмчилгээний зориулалтаар ашиглана гэж найдан авчирчээ. Сэтгэцийн эмнэлэг, тусгай сургуулиудаар явж, өвчтөн, суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад  ч ашиглаж байж. Улмаар одой морь орон нутгийн хэмжээнд алдаршин, уушийн газартаа өөрийн гэсэн буландаа шар айраг ууж байх болсон гэнэ.

Улс төрийн замналын хувьд, Патрикийг 2019 оноос хойш эзгүй  байсан тосгоны даргын суудалд суулгая хэмээн тосгоны хэдэн зуун оршин суугч санал гаргасан тул ёсоор болгож, албан ёсны бус даргаар томилжээ. Патрик Их Британийн түүхэнд хотын даргаар томилогдсон анхны одой морь болсон байна.   

Дашрамд дурдахад, Францын Сангийн яам бэлгэдэл сахиус болох Олива муур нь үхсэн тул шинэ бэлгэ тэмдэгтэй болохоор төлөвлөж байгаагаа зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-02 14:44

үүнээс өөр өгөөжтэй мэдээ �##�га уу, эдний энэ сайт улам л шар т�##� руугаа болоод одой морь дарга цэрэг болох хэнд хамаатайгэж...

Холбоотой мэдээ

Back to top button