Кентаккид дахиад үер буух магадлал өндөр байна

АНУ-ын Кентакки мужийн зүүн хэсэгт болсон үерийн улмаас амиа алдаж хохирсон хүний тоо нэмэгдсээр 37-д хүрчээ. Хэдий ийм олон хүн үрэгдсэн ч сураггүй алга бологсод хэдэн зуугаар тоологдож байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэнэ гэсэн таагүй таамгийг албаныхан өгч байна.
Нас барагсдын зургаа нь хүүхэд бөгөөд тэр дунд нэг айлын, 1-8 насны ах дүү дөрвөн хүүхэд байгаа гэнэ. Гамшгийн улмаас 12 000 өрхийн аж ахуй эрчим хүчгүй зогсож байгаа бол орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай хэдэн зуун барилга одоо ч усан дор хэвээр байна. Эвдэрсэн гүүр зэрэг дэд бүтцийн хохирол хэдэн сая ам.доллараар тооцогдоно гэж мужийн Амбан захирагч Энди Бешир мэдэгджээ.
Нөхцөл байдал ийм хүнд байхад цар уурын албанаас тус бүс нутагт дахин усархаг бороо орно гэсэн анхааруулга өгч эхэлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.