ДЭЛХИЙ
ШУУРХАЙ: БНХАУ-ын ГХЯ-наас мэдэгдэл гаргалаа

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл харгалзан Тайваньд айлчилж байна.
“Ерөнхийлөгч Жо Байденаас зөвшөөрөл аваагүй” гэх тодотголтой энэхүү айлчлал хэрэгжсэнээр Нэнси Пелоси сүүлийн 10 жилд АНУ-аас тус аралд айлчилсан анхны төрийн дээд хэмжээний зочин болсон юм.
Түүнийг Тайваньд газардсантай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд энэ удаагийн айлчлал нь “Нэг Хятад” бодлогыг ноцтойгоор зөрчсөн, БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан үйлдэл бөгөөд хоёр улсын харилцаанд хүчтэй нөлөөлнө. Тайваниар дамжуулан БНХАУ-ын дотоод хэрэгт оролцохоо зогсоохыг АНУ-д хатуу анхааруулья” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.